Monday, May 16, 2011

ТУСГАЙ СОНИРХОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

СЭДВЭЭР СЭТГҮҮЛИЙН 5-Р САРЫН ДУГААРЫГ ТА БҮХНИЙ ГАР ДЭЭР ХҮРГЭЖ БАЙГАА ДАА ТААТАЙ БАЙНА. АГУУЛГЫГ СИЙРҮҮЛБЭЛ:



АГУУЛГА нүүрний тоо
ТСА - Унадаг дугуйн аялал 10
ТСА - Гол мөрний адал явдалт Усан аялал 10
ТСА - Шувуу ажиглах аялал 8
Мэдээ, мэдээлэл - БОАЖЯ, МАЖХ, АЖТХТ 6
Ярилцлага - Балба улсын явган аяллын хөтөчтэй хийсэн ярилцлага 4
Зочин - МИАТ-ын захирал Орхонтой хийсэн ярилцлага 2
Зөвлөмж - Аймгуудын АЖ-ын вэб сайт хийхэд юуг анхаарах вэ?  6
Жуулчидаа гэж - Хөгжилтэй явдлууд 2
Мэдээлэл - Тусгай хамгаалалттай газар нутгууд өнөөдөр 2
Таны мэдлэгийн санд - Өлзийт хааны Найрамдлын бичиг, Говийн баавгай буюу Мазаалай 2
Судлаачийн булан - Эко жуулчны баазын стандарт 2
Аяллын тэмдэглэл - Балба улсад зорчсон тэмдэглэл 8

Интер ном, УИД-ын 5 давхар /Мажестик номын дэлгүүр/ болон бусад дэлгүүрүүдээс аваарай/. зун эдгээр Тусгай сонирхолын аяллуудаар сайхан аялаарай, мөн аялуулаарай. /journal@stdc-mongolia.org 88081256/

Thursday, April 28, 2011

САЛБАРЫН СЭТГҮҮЛДЭЭ МЭДЭЭЛЛЭЭ ТАВИАРАЙ

БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААГАА ЗЭРЭГ хүссэн зүйлээ ХҮССЭН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ байрлуулаарай.

-       А3 = 250 000
-       A4 = 150 000
-       A5 = 75 000
-       A6 = 37 500
-       A7 = 18 750
 

99033327, мэйл хаяг journal@stdc-mongolia.org хаягаар холбоо барина уу?

Wednesday, April 27, 2011

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ СУРГАЛТ

уг сэдэвтэй сургалтыг 4/21-нд Өвөрхангай аймгийн "Дэлхийн Өв Орхоны хөндийн Нүүдэлчид" аялал жуулчлалын холбооны хүсэлтээр Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв зохион байгууллаа. 
сургалт Хархорин сумын төвд болов. 
сургалтанд Орхоны Хөндийн БЦГ-ийн хамгаалалтын захиргаа, Өвөрхангай аймгийн БОАЖГ, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг тур оператор, жуулчны баазын төлөөлөгчид /дарга, захирал, менежмерүүд гол төлөв/ 46 хүн оролцлоо. 
сургалтыг АЖТХТөвийн Зөвлөх доктор, профессор Д.Гансүх удирдан явууллаа. Сургалт нь:
  • аялал жуулчлал ба байгаль орчны асуудлууд
  • хөдөөгийн аялал жуулчлал ба эко туризм
  • байгаль орчны нөлөөллийн үнэлгээ
  • байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын болон үндэсний хөтөлбөр, эрх зүйн үндэс
  • аялал жуулчлалын ногоон гэрчилгээжүүлэлт
  • гадаад орнуудын туршлага зэрэг агуулгатай байлаа.

энэ үеэр Өвөрхангайн ДӨОГН АЖ-ын холбооныхон тулгамдаж буй асуудлууд, шийдлүүдийн тухай харилцан санал солилцлоо. 
сургалтын төгсгөлд оролцогчид шинээр нээлтээ хийх гэж буй Хархорум музейн анхны үзэгчид болцгоолоо. тус музей албан ёсоор 5/18-нд нээлтээ хийж, 6/1-нээс үзэгчидээ хүлээн авах юм байна. 
Японы засгийн газрын санхүүжилтээр барьж өгсөн уг музей нь хамгийн сүүлийн үеийн шийдэл, тохижолтыг бий болгож чадсан харагдсан. 
музейн гол заалны дунд 13-р зууны Хархорум хотын загварыг Үндэсний Түүхийн төв музейгээс аваачиж байрлуулжээ. 
музей болон сургалтын холбогдох илүү мэдээлэл, олон зургуудыг СЭТГҮҮЛИЙН FACEBOOK ДЭЭРЭЭС ХАРНА УУ. /хэрхэн найз болох нь блогийн баруун дээд өнцөг орчим бий/