ҮҮНИЙГ УНШИЖ, ХЭРЭГЛЭЖ НЭГ Ч ГЭСЭН ХҮНИЙ ХАНДЛАГА, ДАДАЛ ХЭВШИЛ НЬ ӨӨРЧЛӨГДВӨЛ ЗОРИЛГО БИЕЛЭХ НЬ ТЭР...
зүлэг, ург
амлыг өглөө эсвэл оройн цагаар услах
усны цоргоны үзүүрт хий оруулах, тортой хошуу хийх
шүдээ угааж байхдаа усаа хаах
бороо, цас, үерийн усыг цуглуулах төрөл бүрийн аргуудыг хэрэглэх, ашиглах, усжуулалт тариалалт, амьтан услах зэрэгтээ ашиглах
сонголттой даралт бүхий суултуурыг суурилуулах /хөнгөн бие засах, хүнд бие засах үед ялгаатай хэмжээ бүхий ус хэрэглэх/
гал тогоо зэргийн бохир усыг шүүх тор, шүүр зэргийг байрлуулах, гарсан саарал усыг дахин ашиглах /00, усжуулалт, цэвэрлэгээ зэрэг .../
ус хэмнэх, усгүйдлээс болж үүсэх аюул занал, нөхцөл байдал, усны тухай мэдлэг мэдээллийг түгээх танин мэдэхүй, сурталчилгааны зүйлс хийх, тараах, хүмүүст хүргэх ...
дусал дуслаар алдаж байгаа ус бүтэн өдөр, бүтэн жил болоход асар их хэмжээний усны алдагдалд хүрдэгийг байнга ухаарч байх. эвдэрсэн цорго, хоолой, хаалт зэргийг нэн даруй засварлаж байх, ухаалаг төхөөрөмжүүдийг суурилуулах ...
гэр, байгууллагын усны хэмнэлттэй ухаалаг загвар, тохижилтыг бий болгох ...
усны дусал бүр өнөөдөр танаас гарч байгаа мөнгө
мөн цаашид гарах асар их мөнгөний суурь үндэс ...
ус хэмнэх 50 арга зам. ус их шаарддаг ургамал тарихгүй байх
ус их шаарддаг угаалгын машин, аяга таваг угаагч зэргийг ашиглахгүй, авахгүй байх
усаа ч хэмнэ, эрчим хүчээ ч хэмнэ, хаягдал усыг ч багасга
усаа ч хэмнэ - гараа ч тогтмол угааж ариун цэврээ сахь - эрүүл аж төр ...
хүний дундаж хэрэглээ өдөрт 340 литр ... /дэлхийн дундаж/
гэр хороолын хүний өдрийн хэрэглээ 4-8 литр
орон сууцны иргэдийн хэрэглээ 230 литр байна ...
говьд амьдарч буй 1 хүний өдрийн дундаж хэрэглээ 2 литр ...
крантнаас дусал дуслаар ус гоожиж байвал жилд 20 000 литр ус хий дэмий ...
усаа хэмнэх ... усыг хэмнэж байгаа хэрэг биш. бид өөрсдийгөө л аврахын тулд, удаан амьдрахын тулд, үр хүүхдээ өөрсөд шигээ устай амьдруулахын тулд үүнийг хийж байгаа юм.
амиа хоохойлж ...
түүнээс усанд бид хэрэггүй ...
далай дуслаас бүрддэг.
гэрт ч тэр, гадаа ч усыг хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх
ус хэмнэх 7 арга, ЗУРШИЛ
гар нүүр угаах, шүдээ угаах, усанд орохдоо "хангалттай" хэмжээгээр нь л гоожуул, ИЛҮҮ ХАЛГИЖ ЦАЛГИАХ ХЭРЭГГҮЙ ...
УСНЫ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭЭ - ТА ХЭРЭГЛЭЭГЭЭ БОДООД ҮЗЭЭРЭЙ
8 НАСТАЙ ХҮҮХДИЙН ЗУРАГ ...
УСНЫ ХЭРЭГЛЭЭ, ДАМЖЛАГЫН ЗӨВ ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ...
ШҮРШҮҮРТ ЗААВАЛ УДААН ОРОХ ШААРДЛАГАГҮЙ ...
боломжтой бол хамтдаа усанд орцгоо ...
мэдээлэл, сурталчилгааны энгийн, гар доорх зүйлсийг түгээ, хэрэглэ
бидэнд усанд орох, голд сэлэх, хангалттай ус уух сайхан байдаг
бидний үр хүүхдүүдэд ч адил болов уу
хүн бүрийн их, бага оролцоо маш чухал
6 тэрбум би байхгүй бол дэлхий байхгүй
6 тэрбум би дэмий ус урсгахгүй бол дэлхийн ус байж л байна ...
дусал бүр амьдрал, шим тэжээл - та маш их цангасан үедээ ганц балга ус уухад ямар байдаг вэ?
цангаагүй үед гаргадаг ааш, зуршлаа өөрчлөх цаг болсон ...
THANK YOU SO MUCH FOR YOUR SAFE AND WISE USAGE OF PRECIOUS WATER
АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ АСАР ИХ ҮНЭТЭЙ ЧАНДМАНА ЭРДЭНЭ БОЛСОН УСАА АРИГ ГАМТАЙ УХААЛАГ ХЭРЭГЛЭСЭН ТАНД МАШ ИХ БАЯРЛАЛАА.
МИНИЙ ХҮҮГИЙН ХҮҮ Ч БАС УСАНД ОРОХЫН, УСААР ТОГЛОХЫН САЙХНЫГ МЭДРЭГ Л ДЭЭ, ТАНЫ ҮР УДАМ Ч БАС ...
АМАРХААН, ЭДГЭЭР ҮЙЛДЛИЙГ ХИЙХДЭЭ Л НЭГ САНААД ЖИЖИГХЭН ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРТӨӨ ХИЙЧИХ ... ИРЭЭДҮЙ ТАНЬ ТАНД БАЯРЛАНА.
1 comment:
lets Save Water /from Ariunbold/
Post a Comment