ХӨДӨӨНИЙ ХӨӨРХӨН МААЖИГ, БОР ХҮҮХДҮҮД. ЗАВГҮЙ ААВ ЭЭЖИЙН ХҮҮХДҮҮД АЛЬ ХЭДИЙНЭЭ Л БИЕ БИЕЭ ДААЧИХНА.
ИХ ХАЛЦРААГҮЙ БАЙГАА ЗЭЛ УНАГАА УЯАД УДААГҮЙ БАЙГААГ ИЛТГЭНЭ. ГЭДЭС НЬ ДҮҮРЭН, МАХТАЙ УНАГАНУУД Ч МӨН ҮҮНИЙГ ИЛТГЭНЭ.
ХАРИЛЦАН БИЕ БИЕЭ МААЖИЛЦАЖ БУЙ ХОЁР "ХОСЛОЛ".
ӨДӨРЖИН ИНГЭЖ ДООРООСОО ЧАНГААЛГАЖ ЗОГСОНО ГЭДЭГ АМАРГҮЙ Л БАЙХ. ГЭХДЭЭ УНАГАНУУДАА НОМХРООД ИРЭХЭЭР ЗЭЛИЙГ БАГА ЗЭРЭГ СУЛТГАДАГ. ТЭГЭХЭЭР ДАЖГҮЙ ХӨНГӨРНӨ ГЭСЭН ҮГ. ДОШГИН ҮЕД НЬ ЗЭЛ ХЭТ СУЛ, ЧАГТНЫ ООСОР ЗЭРЭГ НЬ УРТ БАЙХ НЬ УНАГА ХӨЛӨӨ ОРООЖ БЭРТЭХ АЮУЛТАЙ.
ХАЛУУН НАР, ШИНЭХЭН УНАГА - 30 МИНУТААС 1 ЦАГИЙН ХООРОНД СААНА. ТЭГЭХГҮЙ БОЛ УНАГА ЦАНГАНА, НАРШИНА. УНАГА НАРШИХ АЮУЛТАЙ.
ХАНУЙН ГОЛ. АРХАНГАЙН НУТГААС ЭХ АВЧ УРСААД БУЛГАНЫ БАЯН-АГТЫН НУТГААР ДАМЖААД ТЭНДЭЭ СЭЛЭНГЭ МӨРӨНД ЦУТГАНА. УС НЬ БАГАССААР Л ...
ХӨӨРСӨН СҮҮ. ДӨНГӨЖ БУЦАЛЖ ЭХЛЭХЭЭР НЬ ГАЛЫГ НЬ БАГАСГААД ХӨӨСӨРТӨЛ НЬ САМАРНА. ҮҮНИЙ ДАРААГААР ЗӨӨЛӨН ГАЛ ХИЙЖ ХӨӨСИЙГ НЬ САЛХИНД ЦОХИУЛАЛГҮЙ БУУЛГАНА.
ХОРХОЙ ААРУУЛ. ТӨМПӨНД ААРЦАА ЭЛСЭН ЧИХЭРТЭЙ /ӨӨР ЮУ Ч БАЙЖ БОЛНО - ЖИМС, БУСАД АМТТАН/ ХОЛЬЖ БАЗААД ДАРАА НЬ НҮХ ГАРГАСАН ШАНАГА ЗЭРЭГТЭЭ ХИЙЖ БАЙГААД ШАХАЖ ГАРГАНА.
"ШАШЬ"-ИН ДЭЭР ТАВЬСАН ХОРХОЙ ААРУУЛ. ЗАРИМ ГАЗРЫНХАН БАС "АРЗГАР" ААРУУЛ ГЭДЭГ САНАГДАЖ БАЙНА. ЕР НЬ ЧИХЭР ЗЭРЭГ ХОЛЬЦГҮЙ ТУСМАА Л ЗҮГЭЭР.
ХОНИНЫ БОР МОРЬ. БАЙНГА ХОНИО ДАГАЖ ЯВНА. ХОНЬ РУУ НЬ НОХОЙ, ХЭЭРИЙН АМЬТАН /ЧОНО/, ТАНИХГҮЙ ХҮН, АДУУ ЗЭРЭГ ХОНИНД НЬ ОЙРТСОН НӨХДҮҮДИЙГ ХӨӨНӨ. ХУЛМАЛЗААД Л ДАЙРНА. ГЭРИЙН ГАДАА БАЙСАН ТУШААТАЙ МОРИЙГ АЛАХ ДӨХСӨН ШҮҮ. МУУХАН НОХОЙНООС, ХОНЬ ХАРИУЛДАГ ХҮНЭЭС Л ХАМААГҮЙ ДЭЭР БАЙГАА ЮМ ДАА.
БАЛИГИЙН ГОЛ. УЛААЛЗГАНА БА ГҮЗЭЭЛЗГЭНЭ.
ЦАГААН ТӨМС Л ГЭЭД БАЙДАГ ЮМ. ЯГ БОЛ ӨӨР НЭРТЭЙ. ДООР НЬ ЦАГААН ТӨМС БАЙДАГ УЧРААС Л ТЭРИЙГЭЭР НЬ НЭРЛЭЖ СУРСАН ХЭРЭГ. ТӨМСИЙГ НЬ УХАЖ АВААД ШУУД ИДНЭ, ЯЛАНГУЯА ӨГЛӨӨ ЮМ ИДЭЛГҮЙ МАЛД ГАРСАН ҮЕД. ЗА ЦАТГАЛАН ҮЕД Ч ИДНЭ. ХӨӨРҮҮЛЖ БАЙГАА СҮҮНД ХИЙГЭЭД ДАРАА НЬ ИДЭХЭЭР БАС ИХ ГОЁ АМТТАЙ БАЙДАГ. ИЙМ ЦЭЦЭГ ТААРАЛДВАЛ ХЭЭР ТӨӨРСӨН Ч ӨЛСӨЖ УНАХГҮЙ ШҮҮ ТА МИНЬ ЭЭ.
ЦЭЦЭГНИЙ НЭР МЭДЭХГҮЙ ЭЭ, НУУХ ЮУН. МУУ НУУХААР САЙН ИЛЧИЛ.
УЛААЛЗГАНА. ЗАРИМ НЬ БОЛСОН, ЗАРИМ НЬ БОЛООГҮЙ ТҮҮХИЙ БАЙСАН. 7/15
ХААЯА Ч ГЭСЭН ӨӨРИЙНХӨӨ ЗУРГИЙГ АВАХГҮЙ БОЛ ...
МИНИЙ ЛАНД 200. ЭЗНЭЭ ШАВАРТАЙ ХОЛЬДОГГҮЙ, ТОСТОЙ ХОЛЬДОГГҮЙ Л УНАА ДАА.
БАЯН-АГТ СУМЫН СУРГУУЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ЖИЛ ТОХИОЖ БАЙГАА ЮМ БИЛЭЭ. НАМАЙГ БАГА АНГИД БАЙХАД Л 50 ЖИЛИЙН ОЙ ГЭЭД ТОМ ЮМ БОЛЖ БАЙСАН ЮМ. БИ Ч ДУУЛААД Л, ЖҮЖИГТ ТОГЛООД Л БАЙСАН САНАГДАНА.
ИХ НАСНЫ МОРЬД ГАРААНЫ ЗУРХАЙ РУУ.
НААДМЫН ТАЛБАЙ ТОЙРООД. ОЛОН ЗУРАГ АВЧ ЧАДААГҮЙ. ДАЙРААД ГАРСАН ЮМ.
БОРОО, ДАВХАР СОЛОНГО, ЦЭНГЭГ ... ЁСТОЙ ХАТГАА АВТЛАА ГҮН ГҮНЗГИЙ ДАХИН ДАХИН АМЬСГАЛААД Л БАЙМААР ШҮҮ.
ХӨДӨӨНИЙХӨН АЮУЛТАЙ. ХӨӨРХИЙ ЖИЖИГХЭН МАШИНД МААНЬ БҮГДЭЭРЭЭ ЧИХЭЭД Л, ДАВХАРЛААД Л, БӨӨН ЮМ ЧИРЖ ОРУУЛЖ АЧААД Л. АЛНА ШҮҮ.
ХЭДЭН ӨДРИЙН САЙХАН ЦЭНГЭГ АГААР МИНЬ ТҮР БАЯРТАЙ.
ХҮН БҮРИЙН НУТАГ Ч САЙХАН ШҮҮ.
1 comment:
хөдөө тал минь малаар дүүрэн
хөвчийн ой минь ангаар дүүрэн ... сайхан байж дээ
Post a Comment