“Аялал жуулчлалын тогтвортой хөгжил” аялал жуулчлалын салбарын мэргэжлийн сэтгүүл 2007 оноос хойш тасралтгүй улирал бүр 1 дугаарыг салбарын уншигчиддаа хүргэсээр байна. 2010 оны 9 сард хэвлэгдэх дугаараа бид “Аялал жуулчлал ба мэдээллийн технологи” гэсэн агуулгатайгаар гаргахаар ажиллаж байна. Иймээс та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, байгууллага, салбарын ололт амжилтыг таниулан сурталчилах, энэхүү дугаарыг бэлтгэн гаргахад хамтран оролцохыг урьж байна.
· Аялал жуулчлал ба мэдээллийн технологи
· Аялал жуулчлалын байгууллагуудын мэдээллийн технологийн хэрэглээ, түүний онцлог, ач холбогдол
· Аялал жуулчлалын интернэт маркетинг
· Аялал жуулчлалын интернэт худалдаа, захиалгын систем
· Аялал жуулчлалын байгууллагын удирдлагын мэдээллийн систем
· CRM
· Online consumer decision making
· Мэдээллийн аюулгүй байдал
· Монголын аялал жуулчлалын салбарт тохирох мэдээллийн технологи, түүнийг хэрэгжүүлэх боломж, арга зам
· Мэдээллийн технологи бидний амьдралд
· Аялал жуулчлалын боловсрол дахь МТ
- Аялал жуулчлалын нэр томъёоны цувралаас /МТ/
Та бүхний хувьд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, ололт амжилтыг МТ-ийн гол хэрэглэгчид болсон Аялал жуулчлалын салбарынханд салбарын сэтгүүлээр нь дамжуулан таниулах өргөн боломж.
No comments:
Post a Comment