“Орон Нутгийн Бизнес ба Аялал Жуулчлалын Хөгжил” төсөл
Сургалт семинарын тайлан
Өвөрхангай аймагт хийсэн сургалтын зорилго, зорилт:
Орхоны хөндий орчимд аялал жуулчлалын бизнес эрхлэж буй орон нутгийн иргэдэд жуулчин байршуулах үйлчилгээ, жуулчин байршуулах үйлчилгээний эко менежмент, аялал жуулчлалын маркетинг, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, хариуцлагатай аялал жуулчлал, аялал жуулчлалын менежмент зэргээр сургалт-семинар явуулах мөн төсөлд хамрагдсан нөхөрлөлүүдээр очиж тулгарч буй асуудлуудад зөвлөгөө өгч эрхлэж буй ажилд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
Зохион байгуулагчид:
Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв, Мерси Кор Монгол Олон Улсын Байгууллага
Байршил:
Өвөрхангай àéìãèéí Бат-Өлзий сумын Соёлын Төвийн зааланд
Сургалт, зөвлөлгөөнд оролцогчид:
Тус сургалтанд малчны нөхөрлөл, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон нийт 22 хүн оролцсон.
10 сарын 27-нд
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг дарга А.Ишдорж, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Г.Баярмагнай зэрэг албан тушаалтануудтай уулзаж Өвөрхангай аймгийн болон Бат-Өлзий сумын аялал жуулчлалын талаарх хийгдсэн ажлууд болон хийгдэх гэж байгаа ажлын хөтөлбөр төлөвлөгөө, бодлоготой танилцав.
Сургалт, семинарын агуулга, хөтөлбөр
- Аялал жуулчлалын хөгжлийн асуудлууд,
- Гэрийн даалгавар
- Аялал жуулчлалын маркетинг, менежмент
- Үйл ажиллагааны төлөвлөлт,
- Жуулчин байршуулах үйлчилгээ, түүний эко менежмент
- Хамтын ажиллагаа, гадаад хүмүүстэй ажиллах
- Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцахын зэрэгцээ зарим нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа явуулдаг газрууд дээр очиж зөвлөгөө өгч санал солилцов.
Шинээр бизнес эрхлэгчид
1. “Харуул Магнай” нөхөрлөл
Бат-Өлзий сум Орхоны хөндийд нутагладаг. 15 өрхийн 30 гишүүнтэй. 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн 5 сард сургалтанд суусанаар бизнес нь эхэлсэн. Өнгөрсөн зун гадна дотны нийт 20 орчим жуулчин хүлээн авсан. 300 орчим сарлаг үхэртэй. 2 удаа сарлагийн поло зохион байгуулсан.
2. “Оройн Чулуу” нөхөрлөл
Бат-Өлзий сум Орхоны хөндийд нутагладаг. 15 өрхийн 30 гаруй гишүүнтэй. 2006 оноос ой хамгаалах, төмс хүнсний ногооны тариалалт эрхэлдэг нөхөрлөл байгуулсан ба 2010 оны 5сард сургалтанд хамрагдсанаар аялал жуулчлалын бизнес эхэлсэн. Өнгөрсөн зун 2 гадаад 8 дотоод жуулчин хүлээн авсан.
Бусад сургалтанд хамрагдсан хүмүүс өөрсдийн жижиг бизнесээ эхлүүлээд олон жил болж байгаа ба ихэнх нь жилдээ 30-аас доошгүй жуулчин хүлээж авдаг.
Мөн сургалтын төгсгөлд дараагийн ээлжинд хэрэгцээтэй байгаа сургалт, семинарын агуулга, хэлбэрийн тухай ярилцав.
Тайланг бэлтгэсэн: О.Оюунгэрэл, Brain.W
No comments:
Post a Comment