уг сэдэвтэй сургалтыг 4/21-нд Өвөрхангай аймгийн "Дэлхийн Өв Орхоны хөндийн Нүүдэлчид" аялал жуулчлалын холбооны хүсэлтээр Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв зохион байгууллаа.
сургалт Хархорин сумын төвд болов.
сургалтанд Орхоны Хөндийн БЦГ-ийн хамгаалалтын захиргаа, Өвөрхангай аймгийн БОАЖГ, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг тур оператор, жуулчны баазын төлөөлөгчид /дарга, захирал, менежмерүүд гол төлөв/ 46 хүн оролцлоо.
сургалтыг АЖТХТөвийн Зөвлөх доктор, профессор Д.Гансүх удирдан явууллаа. Сургалт нь:
- аялал жуулчлал ба байгаль орчны асуудлууд
- хөдөөгийн аялал жуулчлал ба эко туризм
- байгаль орчны нөлөөллийн үнэлгээ
- байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх олон улсын болон үндэсний хөтөлбөр, эрх зүйн үндэс
- аялал жуулчлалын ногоон гэрчилгээжүүлэлт
- гадаад орнуудын туршлага зэрэг агуулгатай байлаа.
энэ үеэр Өвөрхангайн ДӨОГН АЖ-ын холбооныхон тулгамдаж буй асуудлууд, шийдлүүдийн тухай харилцан санал солилцлоо.
сургалтын төгсгөлд оролцогчид шинээр нээлтээ хийх гэж буй Хархорум музейн анхны үзэгчид болцгоолоо. тус музей албан ёсоор 5/18-нд нээлтээ хийж, 6/1-нээс үзэгчидээ хүлээн авах юм байна.
Японы засгийн газрын санхүүжилтээр барьж өгсөн уг музей нь хамгийн сүүлийн үеийн шийдэл, тохижолтыг бий болгож чадсан харагдсан.
музейн гол заалны дунд 13-р зууны Хархорум хотын загварыг Үндэсний Түүхийн төв музейгээс аваачиж байрлуулжээ.
музей болон сургалтын холбогдох илүү мэдээлэл, олон зургуудыг СЭТГҮҮЛИЙН FACEBOOK ДЭЭРЭЭС ХАРНА УУ. /хэрхэн найз болох нь блогийн баруун дээд өнцөг орчим бий/
No comments:
Post a Comment