Wednesday, April 6, 2011

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР СУРАЛЦАХ ГЭЖ БАЙНА УУ


2011.04.15-нд их дээд сургуулиудад аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр суралцахыг хүсэж буй сурагчид, залуучуудад зориулсан мэдээлэл, сургалт болно. 14.00–17.00 цагийн хооронд Аялал Жуулчлалын Үндэсний Төвийн хурлын танхимд "мэргэжлээ хэрхэн зөв сонгох, их дээд сургуулиудад хэрхэн суралцахад нь тус болох, сонгосон салбарын онцлог болон өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар заавар, зөвлөгөө өгөх үүднээс үнэ төлбөргүй уг үйл ажиллагааг зохион байгуулна.
Сургалтыг Аялал жуулчлалын үндэсний төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг хамтран зохион байгуулна.
Сургалтаар сурагчид элсэлтийн шалгалтанд хэрхэн бэлдэх, их дээд сургуулиудад 4 жилийн хугацаанд юу сурч мэдсэн байх болон төгсөөд ажилд ороход ямар шаардлага тавигддаг зэрэг цогц мэдээлэл, зөвлөгөө өгөх болно. Мөн сургалтын үеэр Их, дээд сургуулиуд элсэгчдэд өөрсдийн сургуулиа танилцуулах болно.
Холбоо барих: 70117093   НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

No comments: