2070 оноос ирсэн захидал гэж нэг зүйл бүх л сувгаар баахан явлаа ...
2012 гэдэг кино ч гарлаа ...
Жилд унах тунадасны хэмжээ хэвээр ч давтамж нь бага болжээ ...
Хөдөө салхинд гарахаар “энд уг нь том гол байсан юм, энд сайхан нуур байдаг байлаа” ... гээд л дандаа өнгөрсөн цаг дээр ярьдаг болж ...
Доорх мэдээллийг ч бас та бүхэндээ хүргэж байна, уншаагүй нэг нь уншаарай л гэж
Дулаарал Монголоос эхлэж дэлхийг бүрхэж байна
2010/08/05 • Сэдэв нь: Нийгмийн толь
Бид энэ зун дэлхийн улс орнуудад хэт халалт үргэлжилж, үүнээс үүдэлтэй олон гамшиг нүүрлэж байгааг харж байна. Сүүлийн саруудад л гэхэд манай улсын нийт нутгаар хэт халснаас хүмүүсийн даралтыг ихэсгэв. Мөн ургацын хэмжээг бууруулж, өвс тэжээлийн нөөцөд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болголоо.
Ялангуяа, Төв Азийн цээжинд орших Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт хамгийн хүчтэй нөлөө үзүүлэх нь нэгэнт тодорхой болоод байна. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуйн үндэсний стратеги”-ийг ирэх жилээс 2016 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Одоогийн байдлаар салбарын яам Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн хэлэлцүүлгийг эрдэмтдийн дунд зохион явуулж байгаа аж.
Өөрчлөлт хэрхэн явагдаж байна вэ
Уур амьсгалын өөрчлөлт манай улсын эдийн засагт хор хохирол хэдийн тарих болжээ. Үүнийг цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутгийн иргэд илүүтэй мэдэрч байна. Эрдэмтдийн судалгаагаар сүүлийн арван жилд Монгол орны газрын бүрхэвч ихээхэн өөрчлөгдөх болжээ. Хиймэл дагуулын зургаас цөлийн бүс ихэсч, ой багассаныг харж болох аж. Мөн сүүлийн 40 жилд бэлчээрийн ургац 20-30 хувиар буурсан байна. ШУА-ийн эрдэмтдийн хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар манай улсын газар нутгийн 78.2 хувь нь дунд болон түүнээс дээш зэрэглэлээр цөлжилтөд өртсөн байна.
Түүнчлэн, манай улсын мөнх цэвдэг гэсэх болжээ. Ингэснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, усны нөөцөд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэнэ. Мөн зам гүүр, барилга байгууламж зэрэг дэд бүтцийн хөгжилд том саад болох аж. Мөнх цэвдэг хайлахад хөрс хэт чийгшин, бэлчээрийн ургамлын бүрхэвчинд нөлөөлж, бэлчээр намагжих, хот суурин газрын байгууламж эвдрэх үзэгдэл тохиолддог байна. Хамгийн ойрын жишээ гэвэл Ховд аймгийн Цэцэг сум дээрх шалтгаанаас болж бууриа сэлгэсэн юм.
Мөн сүүлийн 30 жилийн ажиглалтаар нутгийн хойд уулархаг хэсгээр цасан бүрхүүлийн зузаан буурах, харин дорнод хэсэг болон өмнөд тал, говиор өсөх хандлага анзаарагдаж байна. Өндөр уулын мөстөл эрчимтэй хайлснаас эх авах гол мөрөн, нуурын усны горим, нөөцөд мэдэгдэхүйц өөрчлөлт орох болжээ. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт усны нөөцөд ноцтой аюул тарьж мэдэхээр байна.
Манай улс нийт 599 шоо км усны нөөцтэйгөөс жилд ойролцоогоор 0.5-0.7 шоо км усыг хэрэглэдэг. Хэдийгээр хэрэглээ бага байгаа ч гол горхи, нуур цөөрөм ширгэж буй нь усны нөецийг бууруулах гол шалтгаан болж байна.
Түүнчлэн, ган зуд, байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, хэсэг хугацаанд их хэмжээний устай бороо цутгах, үүнээс үүдэж үер буух зэрэг үзэгдлүүд нэмэгдэх хандлагатай болжээ. Энэ нь ойролцоогоор сүүлийн 20 жилд хоёр дахин өссөн байна.
Сүүлийн жилүүдийн мэдээнээс харахад Монголд жилд 23-30 аюултай үзэгдэл тохиолдсоны гуравны нэг орчим нь гамшгийн хэмжээнд хүрч, улс оронд жил бүр 5-7 сая ам.долларын хохирол учруулжээ. Мөн сүүлийн 60 жилд шороон шуургатай өдрийн тоо 3-4 дахин нэмэгдсэн аж.
Уур амьсгалын өөрчлөлт эдийн засагт нөлөөлөх болов
Энэ талаар цөөн жишээ дурьдахад хангалттай болов уу. Тухайлбал, дулаарлын улмаас сүүлийн 20 жилд хонины ноос хөндийрөх, ямаа, үхрийн хөөвөр хвөрөх хугацаа 3 ойролцоогоор долоо хоногоор эртэссэн аж. Мөн малын ашиг шим буурах хандлага ажиглагдах болжээ. Үүнээс гадна судалгаагаар улаан буудайн ургац тариалангийн төвийн бүсийн ихэнх хэсгээр 19-67 хувиар буурах, бусад бүс нутагт өсөх зэргээр харилцан адилгүй хандлага үзүүлэх болсон байна. Гэхдээ ургацын хэмжээ буурах нь илүү хувьтай ажиглагдах болжээ.
Мөн энэ жил хэт халалтаас болж буудай давжаарсан байна. Уур амьсгалын өөрчлөлт ойн нөецөд хүчтэй нөлөөлж байна. Эрдэмтдийн тооцоолж буйгаар уулын тундр, тайгын бүс 2020 он гэхэд 0.1-5 хувь, 2050 оны үед 4-14 хувиар буурах төлөв ажиглагджээ. Гэхдээ дэлхийн дулаарал үргэлж муу бүхнийг дуудаагүй. Тухайлбал, дулааралтай холбоотойгоор манайд өвлийн улирал зөөлөн дулаан болох төлөвтэй байгаа аж.
Г.БАТЗОРИГ
photos from ...
хүмүүс минь, одоо тэгээд "өөрсдийгөө аятайхан шиг хэдэн жил амьдраад нутаг буцах, гаргасан сайхан үр зулзагануудаа аятайхан шиг хэдэн жил амьдраасай гэж бодвол бага гэлтгүй л өөрсдийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй болсон шүү. Бүр хоолой дээр аль хэдийнэ тулчихсан байгаа. энд тэнд хүмүүс ярихаараа "байгаль дэлхийгээ хайрлах" гэж яриад байх юм. Үхсэн хойноо энэ чинь байгаль дэлхийгээ биш эцсийн эцэст бид өөрсдийгөө л хайрлах тухай юм ш дээ. байгаль биднээр хайрлуулаад ч яах юм билээ. бид өөрсдөө л аятайхан шиг хэд насалчих тухай ш дээ. муухайгаар хэлэхэд "зовлон" хол биш шүү андууд минь.
яаж амиа хоохойлоход өөрийн хувь нэмрээ оруулах тухай хэдэн санаа:
- зүгээр л крантаа тааруулаад л онгойлго, юм үзээгүй юм шиг битгий мэлийтэл нь гоожуул
- зүгээр л хогоо яаж ийж аваачаад л хогийн сав, хаядаг газар нь үлдээчих. хог нэртэй л болчихсон болохоос бид л доторхийг нь ууж идэж, өмсөж зүүж гангарч байгаа ш дээ
- зүгээр л саванд ус хийгээд 50 алхаад машинаа хөнгөхөн арччих. ядаад байх юү байнаа.
заримдаа бодохоор УБ гэдэг том хогийн саван дотор л бид нар үнэндээ амьдраад байх шиг байгаа юм даа. дотор нь хог сүлжиж яваад л, тэгээд бас хогоо хаяад л.
ЗҮГЭЭРЭЭ, ГЭХДЭЭ ОДООНООС Л БОЛЬЧИХ, ЮМ НЭГЭЭС ЭХЛЭДЭГ ЮМ. ХУРДАН Л ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ.
ХИЧЭЭГЭЭРЭЙ, ЧАМАЙГ ҮЙЛИЙН ҮР ЧИНЬ ХАРЖ БАЙГАА

No comments:
Post a Comment