Монгол улс BEST EXHIBITOR боллоо
ITB Berlin 45 дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2011 оны 3 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд амжилттайгаар зохион байгуулагдаж нийт 188 орны 11,163 байгууллага, компаниуд оролцлоо. (2010 онд 187 орны 11,127 байгууллага, компани).
Монгол улс уг үзэсгэлэнд 1999 оноос хойш оролцож байгаа бөгөөд энэ жил буюу ITB Berlin-2011-д “Соёлын Түнш Орон”-оор оролцлоо. “Соёлын Түнш Орон”-оор оролцсоноор Монгол улсыг олон улсын аялал жуулчлалын зах зээл дээр илүү өргөн хүрээтэйгээр сурталчлах, түүх соёлын гайхамшигт өв, ёс заншилаа таниулан үзүүлэх өргөн боломжийг бидэнд олгосон юм.
Монгол улс ITB Berlin-2011 үзэсгэлэнд “Соёлын Түнш Орон”-оор орсоноор:
- Түүх, соёл, урлаг, угсаатны өв уламжлалаа сурталчлан таниулах
- Олон улсын зах зээл дээр Монгол улсын эзлэх байр суурийг баталгаажуулан ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх
- Монголын аялал жуулчлалын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
- Соёлын өвийг жуулчдыг татах бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх
зэрэг боломжуудыг олгосон явдал байлаа.
Үзэсгэлэн дээрх Монголын талбайнууд нь:
Үүнд:
1. Монгол улсын үндсэн талбай болох 26С танхимын 130м2 талбайд тур оператор компаниуд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцсон.
2. 10.2 дахь Соёлын танхимын 30м2 талбайд Монголын урлаг, соёлыг танилцуулах арга хэмжээ явагдсан.
3. 4.1 дэх Экотуризмын танхим болох 20м2 талбайд Монголын адал явдалт байгалийн аяллын талаар танилцуулга, урлагийн үзүүлбэрүүдийг 5 өдрийн турш зохион байгууллаа.
Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв үзэсгэлэнгийн 4.1 танхим дахь 20м2 талбайг хариуцан тохижуулах, үзэсгэлэнгийн өдрүүдэд бүрэн хариуцан ажиллах, нийтэд Монголын Экотуризм болон Адал явдалт аялал жуулчлалын талаар илтгэл танилцуулга тавих, Соёлын түнш орны хүрээнд хийгдэх арга хэмжээ түүний бэлтгэл ажлуудад оролцох зэрэг ажлуудыг хариуцахаар БОАЖЯ-тай албан ёсоор гэрээ байгуулан ажилласан.
ITB Berlin үзэсгэлэн зохион байгуулагчид жил бүр “Best Exhibitor Award” шилдэг оролцогчдыг шалгаруулдаг уламжлалтай. “Travelling Connects People” уриан дор энэ жил 12 ангиллаар нийт 36 орон, байгууллага, компанийг тодруулан цом, гэрчилгээ гардууллаа.
Тус 12 ангиллыг дурдвал:
1. Тээвэр зууч
2. Зочид буудлын бизнес
3. Аяллын байгууллага
4. Аяллыг дэмжигч ба холбоо харилцаа
5. Төрийн бус байгууллага / ашгийн бус байгууллага
6. Европ
7. Африк
8. Америк / Карибын тэнгисийн орнууд
9. Ази / Авсртали / Номхон далайн орнууд
10. Ойрхи дорнод
11. Герман
12. Тусгай ангилал: Шилдэгийн шилдэг
Эдгээр ангиллаар шилдэг оролцогчдыг шалгаруулахдаа:
1. Нийтэд танилцуулсан илтгэлүүд
2. Талбайн уран сэтгэмж
3. Үйлчилгээ ба бие бүрэлдэхүүн
4. Талбайн хүрээлэн байгаа орчин
5. Зочдод үзүүлэх буй урлагийн тоглолт болон бусад үйл ажиллагаанууд
6. Мэдээлэл гэсэн үндсэн зургаан шалгуураар шилдэг оролцогчдоо тодруулсан.
Манай АЖТХТ-ийн хариуцан ажилласан 4.1 танхимын 115 дугаар талбай эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг ханган шилдэг 10-т явж байгаа тухай бидэнд мэдэгдэж байсан ба эцсийн мөч буюу үзэсгэлэнгийн 4 дэх өдөр Ази/Австрали/Номхон далайн орнууд дундаас шалгарч шилдэг 3-т шалгаран цом, гэрчилгээ гардан авлаа.
Монгол улс 13 дахь жилдээ ITB-д оролцож байгаа хэдий ч анх удаагаа ийнхүү дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөн шилдэгээр тодорлоо.
англи хэл дээр өөр мэдээлийг мөн http://www.eturbonews.com/21698/record-numbers-itb-berlin-2011 хаягаас авах боломжтой.
MONGOLIA IS 3RD BEST OF ASIA, AUSTRALIA, OCEANIA
TOP TENS
Travel Support and Media
1. Globetrotter Ausrüstung 2. WELT Gruppe 3. Bewotec
Travel Organization
1. L’TUR Tourismus 2. RUF Jugendreisen 3. Spar mit! Reisen
Carrier
1. Air Berlin 2. Emirates 3. Hertz Autovermietung
Hotel Business
1. Grand City Hotels & Resorts 2. Design Hotels 3. Kempinski Hotels
NGOs & Non-Profit Institutions
1. Sharkproject Ms Haitanik 2. Berliner AIDS-Hilfe 3. Bundesamt für Naturschutz
Europe
1. Hungary 2. The Canary Islands 3. Switzerland
Near/Middle East
1. Sharjah 2. Jordan 3. Abu Dhabi
Asia/Australia/Oceania
1. Kazakhstan
2. Republic of Korea
3. Mongolia
4. Malaysia 5. Thailand 6. Indonesia 7. Maldives 8. Singapore 9. Sri Lanka 10. India
Best of Best
Kazakhstan
Africa
1. Burundi 2. Rwanda 3. Tunisia
America/The Caribbean
1. Ecuador 2. Peru 3. Dominican Republic
Germany
1. Bremen & Bremerhaven 2. Bayern 3. Sachsen
Congratulations to all Winners!
TOP THREES
STAND PHOTOS OF MONGOLIA /ECO HALL/ ИЛҮҮ ОЛОН ЗУРГУУДЫГ FACEBOOK ДЭЭРЭЭС ҮЗЭЭРЭЙ.
ASIA - AUSTRALIA - OCEANIA
1. KAZAKHSTAN
1. KAZAKHSTAN
2. REPUBLIC OF KOREA |
3. MONGOLIA |
2 comments:
heregtei medeelel oruulsand bayarlalaa, amjilt husiy
tnx
Post a Comment