Tuesday, September 28, 2010

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ба МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

СЭТГҮҮЛИЙН 14-Р ДУГААРЫН АГУУЛГА 


  • Нийтлэл: Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар дахь мэдээллийн технологийн хэрэглээ
  • Мэдээ, мэдээлэл: БОАЖЯ, МАЖХ, АЖТХТ-ийн шинэ мэдээ, мэдээлэл
  • "Би Улаанбаатар хотын иргэн" радио реалити нэвтрүүлгийн танилцуулга
  • Мэдээлэл: Аялал жуулчлал бол мэдээллийн технологийг эрчимтэй хэрэглэгч
  • Ярилцлага: Зочид буудлын захиалга, бүртгэлийн систем
  • Маркетинг: Аялал жуулчлалын интернэт маркетинг
  • Маркетинг: Аялал жуулчлал ба Social media
  • Зөвлөгөө: Нийтийн сүлжээ сайтууд ашиглан маркетинг хийх нь
  • Мэдлэгийн санд: Аялагчийн онлайн дахь шийдвэр гаргалт
  • Мэдлэгийн санд: Гадаад төлбөр тооцоог онлайнаар хийх нь
  • Аялагч: "Нэг дэлхий - Каучсөрфинг"
  • Эрдэмтний булан: Мэдээллийн технологи ба аялал жуулчлалын сургалт
  • Зөвлөмж: Мэдээллийн технологид гэгээрэх үү /танд зориулсан маш хэрэгтэй зөвлөмжүүд/
  • For your knowledge: Tourism websites - How to enhance your company e-marketing?



ДЭЛГЭРЭНГҮЙ АГУУЛГА

НИЙТЛЭЛ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ - өнөөгийн чиг хандлага ямар байна, аяллын цахим худалдааны чиг хандлага ямар байна, аялал жуулчлал зочлох үйлчилгээний салбар дахь глобал түгээлтийн системийн үүрэг роль, дэлхийн топ түгээлтийн системүүдийн тухай - эдгээрийг та бизнесдээ хэрхэн ашиглах боломжтой вэ?
МЭДЭЭЛЭЛ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БОЛ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ЭРЧИМТЭЙ ХЭРЭГЛЭГ - аялал жуулчлалын зорих газрыг таниулахад мэдээллийн технологийн оролцоо, хэн мэдээллээ хаанаас хэрхэн авч байна вэ?, аялал жуулчлалын мэдээллийн онцлог шинж чанарууд, түүнийг зөв ойлгож удирдах нь, аялал жуулчлалын мэдээллийн хэлбэрүүд, хамрах хүрээ, хэнд ямар мэдээлэл хэрэгтэй вэ?, хэн ямар мэдээллийг хэнд хүргэх ёстой, шаардлагатай вэ? жуулчид хэнд хамгийн их ханддаг вэ, яагаад түүний мэдээллийг сонгодог вэ?

ЯРИЛЦЛАГА: ЗОЧИД БУУДЛЫН ЗАХИАЛГА БҮРТГЭЛИЙН СИСТЕМ - ер нь бидний хийгээд байгаад цаас, цаг үрсэн механик ажиллагаа ихтэй зүйлсийг мэдээллийн технологийг ашиглаад, байгаад тоног төхөөрөмж нөөц боломжоо бүрэн гүйцэд рүү дөхүүлж ашиглаад шийдвэрлэх боломжууд байдаг юм болов уу, үгүй болов уу? , бид их мөнгө заран авсан зүйлсээ ядаж "боломжын" гэж хэлэхээр хувь хүртэл нь ашиглаж чадаж байна уу ???
МАРКЕТИНГ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИНТЕРНЭТ МАРКЕТИНГ - хүмүүс мэдээллийг хэрхэн олж авдаг вэ?, өдгөө бий болоод байгаа маш том боломжыг ашиглахын тулд бид юү хийх ёстой вэ?, танай компанид вэб хэрэгтэй юү хэрэггүй юү, аялал жуулчлалын компаний вэб сайт ямар агуулгатай байх хэрэгтэй вэ?, үг өгүүлбэр нь ямар байх шаардлагатай вэ?, вэб сайтаа хэрхэн амьд байлгах вэ?, вэб сайтаа хэрхэн хайлтад дээгүүр гардаг болгох вэ?, танай вэб сайтаар хэзээ, хэдэн хүн, хаанаас холбогдож, ямар мэдээллийг тань илүү үзэж байгааг та мэдэж болно /уншаарай/, зураг бүрт тайлбар хийх хэрэгтэй юү?, блог ба нийтийн сүлжээ сайтууд таныг амжилтанд хөтлөнө, хэрхэн хөтлүүлэх тухай эндээс унших уу?, танай зах зээл дээрх олон нийтийн сүлжээ, хүчтэй сайтуудыг та мэдэх үү?, и-мэйл маркетингийг зөв хийхгүй бол!!!, та өөрийн зах зээлдээ хүчтэй байдаг сайтуудыг судлаарай /бидний өгч байгаа хаяыг ашиглаад/ - тэдгээр мэдээллүүдийг нь ашиглаад юү хийхээ та төлөвлөөрэй, вэб сайтаараа дамжуулан маш их судалгаа, мэдээлэл цуглуулж болно, энэ боломжыг бүү алдаарай.
SOCIAL MEDIA REVOLUTION
WATCH MOVIE

ЗӨВЛӨГӨӨ: НИЙТИЙН СҮЛЖЭЭ САЙТУУД АШИГЛАХ МАРКЕТИНГ ХИЙХ НЬ - facebook-ийг ашиглан маркетингаа хэрхэн хийх вэ?, блог хөтлөхөд анхаарах зүйлс, twitter гэж юү вэ, түүнд маркетингаа хийх зөвлөгөө
МЭДЛЭГИЙН САНД: АЯЛАГЧИЙН ОНЛАЙН ДАХЬ ШИЙДВЭР ГАРГАЛТ - аялагчийн мэдээлэл цуглуулалт, шийдвэр гаргалт - байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын зарим шийдлүүд - танай үйлчлүүлэгчид төлбөрийн карт их хэрэглэдэг үү?, заавал банк явах уу? урьдчилгаа төлбөрөө яаж авч байгаа вэ? эдгээр асуултандаа хариулт, шийдлийг аваарай
АЯЛАГЧ: НЭГ ДЭЛХИЙ - КАУЧСӨРФИНГ - хэлний мэдлэгээ дээшлүүлэх хамгийн сайн арга юү вэ? - гадаад хүмүүстэй ярилцах, тэд нартай хаана яаж ярилцах вэ? - мэйлээр харьцаж байгаад гэртээ урих, хонуулах, хамтдаа аялах боломжтой, тэгээд яг манайд ирнэ гэж үү? - ирнээ, аялах дуртай хүмүүсийг холбосон нэг сайт байна - тэнд одоогоор 238 орны 77075 хотын 2 сая гаруй хүн хоорондоо холбогдож нэг нэгнийхээрээ зочилж байна, найз нөхөд болцгоож байна
ЭРДЭМТНИЙ БУЛАН: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУРГАЛТ - мэдээллийн технологид гэгээрэх зайлшгүй шаардлага, та яг ямар програм системүүд дээр ажиллаж сурах шаардлагатай вэ аялал жуулчлалын ангийн оюутаан?, аялал жуулчлалын сургалтын хөтөлбөрт ямар хичээл, сэдвүүдийг оруулбал танай боловсон хүчин өндөр үнэлэгдэх вэ?, аялал жуулчлалын дээд боловсролтой менежерт мэдээллийн технологийн чиглэлээр дараах гурван бүрэлдэхүүн ур чадварууд шаардлагатай гэж үзэж байна, аялал жуулчлал зочлох үйлчилгээний бакалаврын сургалтын загварыг танд санал болгож байна ...
ЗӨВЛӨМЖ: ЗӨВЛӨМЖҮҮД - вирус, хатуу дискний гэмтэл зэргээс файлаа алдахгүй байх боломжтой - байн байн тог тасраад, залгуур маслаад хийж байсан зүйл нь 0-ээс эхлэх болоод байна уу? энийг амархаан шийдвэрлэх боломжтой - ирсэн, хуулсан, зөөсөн зүйлс фонт нь танигдахгүй байвал энэ хаягыг л тэмдэглээд ав, шууд л таниулна шүү дээ - empty recycle bin, shift delete гээд хэрэгтэй файлаа устгачихвал яах вэ? сэргээдэг програмууд зөндөө байна - gmail дээр мэйлээ арай болоогүй байхад нь send дарчихвал гялс буцаагаад зогсоож болно шүү - зарим yahoo mail хаягуудыг хаахыг хүсвэл энэ тохируулгыг хийгээрэй - интернэт чинь удаан юм шиг санагдаад байвал санал болгосон хаягуудаар шалгаад байгаарай - зарим сайтууд автоматаар нээгдээд, таныг дуудаад байвал хааж болно - утасгүй интернэт хэрэглэхийг хүсвэл юуг анхаарах вэ - notebook-ний цэнэгээ удаан бариулахыг хүсвэл - online худалдаа хийхийг хүсвэл юуг анхаарах тухай эндээс уншаарай - интернэтээс яг хэрэгтэй мэдээллээ маш хурдан олъё гэвэл эдгээрийг сураарай, маш гоё бас амархан - эцэст нь 1 товч дараад л компьютерээ унтраах боломжтой тохируулгыг сураарай.
гараас ажиллаж сурах нь үйлдлийг, түүнд зарцуулах хугацааг 2-5 дахин бууруулдаг. та доорх хуудсуудыг хувилаад өдөр тутамдаа хэрэглээрэй /сэтгүүлээсээ хувилж байгаад/
FOR YOUR KNOWLEDGE: "TOURISM WEBSITES": HOW TO ENHANCE YOUR COMPANY E-MARKETING? - аялал жуулчлалын вэб сайтын загвар, үг өгүүлбэрийн урт богино ямар байх, танай зах зээлийн нас сонирхол зэрэгтэй яаж холбогдох, хайлтад гарах, функц, зураг ашиглалт гэх зэрэг олон зүйлсийн тухай эндээс Англи хэл дээр унших боломжтой. Мөн уг нийтлэлийг бичсэн MCDP designs Аялал жуулчлалын вэб сайт дизайнер, Аялал жуулчлалын онлайн маркетингийн мэргэжилтэнтэй холбогдоорой.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
/99033327, journal@stdc-mongolia.org /

No comments: