Thursday, October 28, 2010

ХОВД АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - СУРГАЛТ СЕМИНАРЫН ТАЙЛАН

“Орон Нутгийн Бизнес ба Аялал Жуулчлалын Хөгжил” төсөл
Сургалт семинарын тайлан
10 сарын 20-23, Ховд хот, Ховд аймаг
Сургалт, семинарын зорилго, зорилт:
Ховд аймагт шинээр эхлүүлж буй тур операторын үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөө өгөх, жуулчны баазын бүтэц зохион байгуулалт, жуулчин угтах үдэх үйлчилгээ, тогтвортой аялал жуулчлал, аялал жуулчлалын менежмент, аялал жуулчлалын маркетинг, маркетингийн төлөвлөгөө гаргах зэргээр сургалт-семинар явуулах мөн төсөлд хамрагдсан нөхөрлөлүүдээр очиж тулгарч буй асуудлуудад зөвөлгөө өгч эрхлэж буй ажилд нь дэмжлэг үзүүлэх
Зохион байгуулагчид:
Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв, Мерси Кор Монгол Олон Улсын Байгууллага
Байршил:
Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын танхим
Сургалт, зөвлөлгөөнд оролцогчид:
Тус сургалтанд малчны нөхөрлөл, жуулчны бааз, зочид буудлын төлөөллүүд оролцсон
10 сарын 20
Аймгийн аялал жуулчлалын мэргэжилтэн болон хариуцлагатай албан тушаалтан төлөөлөгчидтэй уулзаж Ховд аймгийн аялал жуулчлалын талаарх хийгдсэн ажлууд болон хийгдэх гэж байгаа ажлын хөтөлбөр төлөвлөгөөтэй танилцсан.
Сургалт, семинарын хөтөлбөр
- Аялал жуулчлалын тухай ойлголт
- Зочдыг халамжлах ба үйлчлүүлэгчийг хэрхэн татах нь
- Үйл ажиллагааны төлөвлөлт гаргах
- Аялал жуулчлалын менежмент, бусадтай хамтран ажиллах
- Маркетингийн сурталчилгаа
- Хариуцлагатай аялал жуулчлал зэрэг нийтлэг сэдвийн хүрээнд нарийвчилсан дэд сэдвүүд боловсруулан кейс ажиллах, харилцан яриа, гэрийн даалгавар гэсэн хэлбэрүүдтэйгээр зохион байгуулав.

Дараагийн ээлжинд шаардлагатай сургалт, семинар
Мөн сургалтанд хамрагдсын хүмүүсээс дараагийн ээлжинд ямар төрлийн сургалт, семинарыг авахыг түлхүү хүсч байгааг тодрууллаа.

Сургалт, семинарт хамрагдсан зарим бизнес эрхлэгчдийн тухай
“Мөнгөн Уул” жуулчны бааз
Нисэх онгоцны буудалаас 5 км, Ховд хотоос 8 км зайтай Буянт голын эрэгт оршдог. Дөрвөн ариун цэврийн өрөө хоёр шүршүүртэй. Нэг ээлжиндээ 30-40 зочин хүлээн авах хүчин чадалтайгаар 2005 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн тогооч, менежер, харуул, үйлчлэгч, зөөгч гэсэн үндсэн 5 ажилтантайгаар ажиллаж байна. Жилд дунджаар 200 жуулчин хүлээн авдаг.
“Жаргалант Оргил” нөхөрлөл
2001 онд “Ирвэс” enterprise-ийн дэмжлэгтэйгээр 15 өрхийн 32 гишүүнтэйгээр байгаль хамгаалах нөхөрлөл байгуулагдсан. Ховд хотоос 76 км, сумын төвөөс 80 км зайтай байрладаг ба 4 гэр 10 ортойгоор жуулчин хүлээн авдаг. Хар ус нуураар завиар аялуулах, морь тэмээ унуулах, эсгийгээр гар урлал хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. 15 өрхийн 4000 гаран толгой малтай.
“Торгон Элс” нөхөрлөл
2009 онд Ховд аймгийн Чандмань суманд 13 өрхийн 54 гишүүнтэй, жуулчин хүлээн авах 4 гэртэйгээр байгуулгадсан. Байгуулагдсан цагаасаа хойш 8 гадаад, 80 орчим дотоодын жуулчин хүлээн авсан. Нуурын эрэгт оршдог учраас рашаан усанд орох, эмчилгээ сувилагаа хийлгэх гэж дотоодын жуулчид их ирдэг. Гар урлал, урлагын тогтлолт, морь тэмээ унуулах, завиар аялуулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. 13 өрхийн 5200 гаран малтай.
“Гурван Алаг” нөхөрлөл
Ховд аймгийн Мөст суманд байрладаг. 2003 онд Алтай Саяны төслийн тусламжтайгаар байгуулагдсан байгаль хамгаалах чиглэлээр 15 өрхийн 30 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулаж эхэлсэн ба 2009 оноос эхлэн жуулчин авсан. Нийт 30 орчим гадна дотны жуулчин хүлээн авсан. Гадаад жуулчид нь ихэнхдээ анчин жуулчид ирдэг. 15 өрхийн 6000 гаруй малтай.
“Угалз” нөхөрлөл
Ховд аймгийн Мөст суманд байрладаг. 2004 онд Алтай Саяны төслийн тусламжтайгаар байгуулагдсан байгаль хамгаалах чиглэлээр 14 өрхийн 28 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулаж эхэлсэн. 2009 оноос жуулчин авахаар бэлтгэж байгаа. 4 гэр, гэр бүрт 2ортой.
Тайланг бэлтгэсэн: О.Оюунгэрэл, Brain.W

ХОВД АЙМГИЙН МӨСТ СУМ, АЛТАЙН НУРУУНЫ ХЭСЭГ
ШОНХОР ШУВУУ, ЭМ
НӨХӨРЛӨЛИЙН АЙЛД ЦАЙ УУХ ЗУУР
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ МОТОЦИКЛЬТОЙ ИРЖ БАЙНА, АЙЛЫН ХАШАА /МОДГҮЙ ГАЗАР, ЧУЛУУН ХАШАА/
АРГАЛЬ, ЯНГИР ДУРАНДАЖ БАЙГАА НЬ
"МИНИЙ САЙХАН ЭЭЖ", Сүүний үнэр шингэсэн Сэвлэг даахьтай байхад минь
Жаргалант сумын сургуулийн урд.
НӨХӨРЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ, ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН
ЗАВЬ ХОЛБОЖ НУУРААР БОГИНО ХЭМЖЭЭНИЙ АЯЛАЛ ХИЙЖ ҮЗСЭН НЬ,
ХАР УС НУУР
МАНХАНЫ ТАЛ
МӨСТ СУМ, СУМЫН ХИЙД, ХИЙДИЙН ЛАМ САНСАРБАТ
ХИЙДИЙН МАНААЧ "БАНХАР"
ХӨДӨӨ ГАЗРЫН ХИЙД, ХАШААН ДОТОРХ ХҮРД
МӨСТ СУМ, "ГУРВАН АЛАГ" НӨХӨРЛӨЛИЙН АЙЛУУДЫН ХҮҮХДҮҮД
"ГУРВАН АЛАГ" НӨХӨРЛӨЛИЙН АХЛАГЧ, ДҮҮГҮҮР ШИДЭЖ БАЙГАА НЬ
СУМЫН ХИЙД, УУЛАН ДЭЭРЭЭС
МӨСТ СУМЫН ТӨВ

No comments: