Thursday, February 10, 2011

Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын Мастер төлөвлөгөө



Манай Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв “Өмнөговь аймгийн Аялал Жуулчлалын Мастер Төлөвлөгөө”-г олон улсын чанарын төвшинд нийцүүлэн хийхээр Өмнөговь аймгийн ЗДТГ-тай албан ёсоор гэрээ байгуулан ажиллаж байна. Ýíýõ¿¿ ìастер төлөвлөгөө õèéгдсэнээр Өмнөговь аймагт аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх, ховор ургамал, амьтан, жуулчдын гол үзмэр болсон Ёлын ам, Баянзаг, Дуут Манхан зэрэг Монгол хүн бидний бахархал болсон онгон байгаль, эх дэлхийгээ ирээдүй хойч үедээ энэ хэвээр нь өвлүүлэх, удирдан хянахын зэрэгцээ аялал жуулчлалыг улс орондоо тогтвортойгоор хөгжүүлэх бүрэн боломжтой болох юм.
Эрхэм танд Өмнөговь аймгийн цаашлаад Монгол улсын аялал жуулчлалын ирээдүйн хөгжлийн талаарх санал бодол мөн бидний хийж байгаа ажилтай уялдаа холбоотой судалгааны ажил, баримт материалууд байгаа бол бидэн рүү  info@stdc-mongolia.org хаягаар илгээнэ үү. Далайд дусал нэмэр гэдгийн адил та бүхний бидэнд өгөх зөвлөгөө бидний ажилд асар их дэмжлэг үзүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Энэ ажлын үр дүн, нөлөө та бидний зорилго, үйл ажиллагаанд бодитой нааштай нөлөөлнө гэдэгт бид чин сэтгэлээсээ итгэж байна.
Бидний ажлыг дэмжин хамтран ажиллаж байгаа эрхэм танд гүнээ талархаж буйг  минь хүлээн авна уу.
Хүндэтгэсэн,
АЖТХТ-ийн хамт олон

2 comments:

Anonymous said...

ene bol uneheer setgel emzegluulsen zuil. ireeduin huuhduud chn uwug deedsiinhee buulgasan gazar shoroog zasaj awhiin tuld yamar ih une hulsiig zarcuulhiig daanch medkui l dee. nuhun sergeelt hiihed mash ih hudulmur, mash ih hugacaa orno. uhsan chigeer ni bitgii orhiochee gj l helmeer bn

Anonymous said...

Түмэн захирлын дарсан зурагнууд байна