АЖТХТ, Мерси Корпус олон улсын байгууллагатай хамтран хэрэгжих буй “Орон Нутгийн Бизнес ба Аялал Жуулчлалын Хөгжил” төслийн хүрээнд 2011 оны 1 дүгээр сард АЖТХТөвийн ахлах зөвлөх В.Брайн, төслийн менежер О.Оюунгэрэл нар Завхан аймагт ажиллаа. Сургалт аймгийн захиргааны ордны хурлын зааланд явагдсан ба төсөлд хамрагдсан хөдөөгийн бизнес эрхлэгчид болон Монголын Бэлчээрийн Менежментийн Холбооноос хэрэгжүүлэж буй “Ногоон Алт” төсөлд хамрагдсан зарим сумдын малчин, малчны нөхөрлөлүүдийн гишүүд хүрэлцэн ирснээр нийт 30 гаран төлөөлөл сургалтанд хамрагдлаа.
2 бүтэн 1 хагас өдрийн сургалт хийсний дараагаар бид Улиастай сумын Өлзийт багт үйл ажиллагаа явуулдаг “Баянчандмань-Эрдэнэ” байгаль хамгаалах нөхөрлөлийн ажлын явцтай танилцлаа. Тус нөхөрлөлийн гишүүд модны суулгац бэлтгэх мөн Монголын оюун ухаан задраах уламжлалт тоглоом хийж аймгийнхаа сургууль цэцэрлэгт бэлтгэн нийлүүлдэг. Цаашлаад бид Эрдэнэхайрхан, Дөрвөлжин сумдуудаар явж жижиг бизнес эрхэлдэг малчин айлуудад тулгарч буй асуудлуудын талаар яриlцаж зөвлөгөө өгч байлаа.
Биднийг Дөрвөлжин суманд очиход “Бэлчээр ашиглалтын хэсгийн малчдын анхдугаар чуулган” болж байлаа. Мөн бидний анхаарлыг маш ихээр татаж байсан зүйл бол энэ сумын 1900-аад хүн ардыг бүрэн хангадаг нарны цахилгаан үүсгэвэр, шинэхэн баригдсан халуун усны газар, сургууль, цэцэрлэгийн цогцолборууд байлаа. Дөрвөлжин сумын нутагт орших “Их айраг” ууланд Канадын нэгэн компани Цагаан алтны судалгаа хийж байгаа гэнэ. Энэхүү судалгааныхаа үе шатанд явж байгаа уурхайн бүх ажилчид нь мөн л Дөрвөлжин сумын иргэд байдаг ба ойролцоогоор 60 орчим хүн ажлын байртай болсон байна.
Завхан аймагт олон улсын аялал жуулчлал дөнгөж эхлэж байгаа ба 2011 оныг “Аялал Жуулчлалыг Хөгжүүлэх” жил болгон олон ажил хийхээр төлөвлөсөн байна. Орон нутгийн иргэд ч аялал жуулчлалыг хөгжүүлэхээр маш их идэвхи санаачлагатай ажиллаж байна.
Бидэнтэй хамтарч ажилласан Ногоон Алт төслийн хамт олон, Завхан аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Жавхлан болон бидний ажилд тусалсан бүх хүмүүст талархалаа илэрхийлэе.
STDC is working with Mercy Corps on “Rural Business and Tourism Development” project. In January 2011 STDC senior consultant Brian Watmough and project manager Oyungerel.O travelled to Zavkhan aimag to give training and advice. The Green Gold project which is supported by Swiss Agency for Development and Cooperation identified herder groups interested in tourism and generously gave logistical support. More than 30 herders or small businesses attended training in Uliatsai.
Two and half days after training we visit to Bayanchandmani-Erdene community. They make puzzle games and plant trees. After we went to Erdenekhairkhan and Durvuljin soums and met with herders to give more detailed advice.
When we arrived Durvuljin soum they had “First conference of pasture management”. Durvuljin soum has a population of 1900 and there are some interesting developments in the soum centre. A Canadian mining company is surveying for white gold in the Ikh Airag mountain and have helped finance solar energy power, new hot shower, kinder garden and schools and is the major employer in the soum employing 60 people.
Tourism is only just starting in Zavhan but the aimag government has identified 2011 as year of tourism development and the people we met were keen to develop local tourism industry. We would like to thank of Green Gold and Javkhlan Tourism Officer of Zavhan aimag for their help with the training and travel in Zavhan
No comments:
Post a Comment