Монголын давуу талыг хадгалцгаая
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨВ
2010 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
1. ТАНИЛЦУУЛГА
2011 онд Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв ТББ тулгын чулуугаа тавьж үүсэн байгуулагдсаны 5 жилийн ой тохионо. Өнгөрсөн 4 жилийн ололт, амжилтаа эргэн харахад бидний сэтгэл бахархал дүүрэн байна. Ирж буй онд та бүхэнтэйгээ хамтран олон шинэ төсөл, ажлуудыг эхлэх, мөн одоогийн төсөл, ажлуудаа амжилт дүүрэн үргэлжлүүлэхийг зорин тэмүүлж байна.
2. ТОГТВОРТОЙ, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ БИД ДЭМЖИЖ БАЙНА
· СЭТГҮҮЛ. Бидний бэлтгэн хүргэдэг “Аялал жуулчлалын тогтвортой хөгжил” сэтгүүл Монголын аялал жуулчлалын салбарын сэтгүүл болж салбарын хэлэлцүүлгийн гол индэр болж чадсан билээ. 2010 онд Монголын аялал жуулчлалын өрсөлдөх чадвар, Аялал жуулчлал ба мэдээллийн технологи, Тогтвортой загасчлал, Жуулчны баазын эко менежмент сэдэвтэй 4 дугаарыг эрхэм уншигч олондоо өргөн барив.
· ECEAT. Зүүн ба Өмнөд Азийн орнуудад тухайн орны нөхцөл байдалд тохирсон Нутгийн Иргэдэд Тулгуурласан Аялал Жуулчлалыг хөгжүүлэх, холбогдох стандартуудыг бий болгох, нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн мэдээллийг олон улсын зах зээлд хүргэх энэхүү төслийг өнгөрсөн 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.
· Монголын Аялал Жуулчлал төслийг Нидерландын засгийн газрын дэргэдэх Хөгжиж Буй Орнуудын Экспортыг Дэмжих Төвийн дэмжлэгтэйгээр манай төв 2010 оны 12 сараас хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн Стратегийн зөвлөгөөнийг 11 сард зохион байгуулсан бөгөөд одоогоор нэр бүхий 19 тур оператор компани төсөлд хамрагдахаар сонгогдоод байна. 2014 оны 12 сар хүртэл үргэлжлэх уг төслийг амжилттай хэрэгжүүлэхээр Монголын аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус бүх байгууллагууд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
· Оюутны Клуб. Аялал жуулчлалын сургуулиудын оюутнуудаас бүрдсэн 30 гишүүн бүхий “Залуус Өөрчлөлт Хийж Чадна” оюутны клуб энэ жилийн хугацаанд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон оюутнуудын дунд Хөдөлмөрийн бирж, гишүүд болон бусад оюутнуудын дунд богино хугацааны эко аяллууд, сургалт семинаруудыг зохион байгууллаа.
3. ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
Бид 2010 онд:
· Ховд, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудын 25 нөхөрлөл, малчны бүлгүүдэд Аялал жуулчлалд хэрхэн оролцох, түүнээс үр ашгийг нь хэрхэн хариуцлагатай хүртэх тухай зөвлөгөө өгч сургалт зохион байгууллаа.
· Хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад зориулсан Нүүдлийн Гэр Номын Сан энэ жил Булган, Өвөрхангай, Архангай аймгуудад үйл ажиллагаагаа явуулж 2000 илүү хүүхэд багачууд үйлчлүүллээ.
4. ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, ТҮҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД
Бид 2010 онд:
· Говьсүмбэр аймгийн нутагт орших Чойрын Богд уулын менежментийн төлөвлөгөөг сайжруулав.
· Сүхбаатар аймгийн нутагт орших Талын агуйн аялал жуулчлалын төлөвлөгөөг сайжруулахад аймгийн холбогдох албаны хүмүүс болон орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран ажиллав.
5. МАНАЙ ТУРШЛАГАТАЙ БАГ
Мэргэжлийн өндөр мэдлэг чадвар, ажлын арвин туршлагыг хослуулсан Монголын болоод Олон улсын аялал жуулчлалын зах зээл дээр нэр хүндтэй экспертүүдийн баг, холбоод манайд ажиллаж байна.
6. ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Бид 2010 онд ECEAT, CBI Netherlands, The World Bank, WWF, UNDP, The International Ecotourism Society, GTZ, Asia Invest, USAID, Sustainable Travel International, Adventure Travel Trade Association, Global Sustainable Tourism Criteria, Green Leaf Foundation, ECE, SNV, Totems Environment, Le Mercantour, Tourism Council of Bhutan, Eco Tourism Australia, TEATA, NATAS болон IAPAS зэрэг байгууллагуудтай ойр хамтран ажиллалаа.
7. 2011
2011 онд бид одоогийн төсөл хөтөлбөрүүд, ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг бичих, ITB Берлин үзэсгэлэн яармаг дээр Монголын “Эко туризм”-ийн танхим хэсгийг даан илтгэл, танилцуулга, идэвхижүүлэлтийг хийх зэрэг шинэ төсөл хөтөлбөр, ажлуудыг гүйцэтгэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
8. ГЯЛАЙЛАА
Энэ хугацаанд бидэнтэй санхүүгийн тал дээр хамтран ажилласан Мерси Кор Монгол, CBI Недерланд, ECEAT, Иституто Ойкос Итали болон Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны хамт олон та бүгдэд гүн талархал илэрхийлье.
Холбоо барих:
Tel and Fax: 976 – 11 – 35 46 63
No comments:
Post a Comment