Thursday, March 31, 2011

АЖЛЫН АЛЖААЛАА ТАЙЛАВ - ЦЭЦЭЭ ГҮН

2011.02.18-ны өдөр ажлынхантайгаа их ажлын алжаалыг тайлахаар Цэцээ гүн рүү явган аялал хийлээ. Алхлаа, хог цэвэрлэлээ, зураг авлаа.
Улаанбаатар хотын төв хэсэг рүү харахад. Буухад болон гарахад Зайсан талаас бол маш хэцүү. Ялангуяа гарахад. Том хад асгатай. Зайсанг чиглээд буухад ер нь яаж ийгээд Их Тэнгэрийн амны харуул хамгаалалттай хэсэг рүү бууж цагдаад баригдчих гээд байдаг. тэгээд ч одоо бараг битүү хашаа, Зайсан тал руугаа бол дэмий.
хүмүүсийн тавьсан зүйлсийг хог гээд авахад бас хэцүү. нэгэнт өргөсөн юманд нь хамаагүй хүрч болохгүй байх. Харин та очвол, дахин очихдоо аль болох шил савтай зүйл орхилгүй, тэнд нэгэнт орхисон сав суулганд нь харин сайхан дүүргэчихвэл илүү зүгээр байх.
сүсэглэхэд үнэхээрийн чин сэтгэл, дотоод ариусал л хэрэгтэй байх. их юм өргөсөн, цацсан, үлдээснээрээ болохгүй байхаа, хувийн бодол.
юм юм л байх юмдаа.
буцах зам. шулуухан алхачихаар ер зураг авах боломжгүй юм. нэг бол байн байн зогсож тэмп алдагдах гээд, эсвэл хоцроод. зам дагуу хог түүсээр.
хайрханы оргил руу өмнө талаас нь алхахад бол зам ойлгомжтой. замын хажуугийн бараг мод бүр дээр ийм будаг бий. замаасаа гарчихвал харин хэцүү.
хаяахан ийм чиглүүлэх тэмдэг ч тааралдана. оргилын яг зүүн тал буюу Төрхурахын амнаас авирах, буухад бол их амар. маш ойрхон. оргилын урд руу буугаад л ойн цоорхой руу дагаад алхчихна.
бидний зам зуураа, мөн оргил дээрээс түүсэн хог. хүн бүр ингэж түүгээд байвал сарын дараа гэхэд л тэнд ямар ч хоггүй болчихно. түүнээс хойш хүн бүр хог үлдээхгүй явж ирээд байвал замд ямар ч хог таарахгүй болчихно гэсэн үг.
LET'S KEEP MONGOLIA UNIQUE   -   МОНГОЛЫН ДАВУУ ТАЛЫГ ХАДГАЛЦГААЯ

1 comment:

Anonymous said...

aav bid 2 jil buriin naadmaar deed ovoon deeree garch hogiig n tuuj tseverledeg bj bilee. tend hadag, arhinii shil, tomor, hugarsan tayag ntr geel yoson shidiin yum bdag bsan.Tseverlej duuschaad buh hadguudiig n hamgiin deer n neg modond uyaad tseverlesen ovoogoo harhad ih taalamjtai bjee. Hamgiin haramslaltai n hedhen honosnii daraa yag uridniih shigee l bolchihdog bsan. Odoo ch buur dordood Ovoogiin nuraagaad deer n ger barichaagui l bailtai.