АЖТХТ-ийн зөвлөх багш нар Италийн Ойкос Институт, Олон улсын Тахь группийн урилгаар Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутгийн иргэдэд аялал жуулчлалын үйлчилгээний сургалтыг 5 сарын 30-аас 6 сарын 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулаад ирлээ.
Италийн Ойкос Институт Говийн Их Дархан Газрын "Б" хэсгийн нутгийн иргэдийг дэмжих зорилгоор үе шат бүхий төсөл хэрэгжүүлж буйн нэг нь аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх, жуулчдыг тухайн бүс нутагт татах чиглэл бөгөөд энэ ажлын хүрээнд манай төвөөс аялал жуулчлалын сургалтыг авсан.
Тус сургалтанд төвийн зөвлөх багш нар болох ХҮДС-ийн багш М.Билэгсайхан, Хангай дээд сургуулийн багш Б.Мөнхтогтох, АЖТХТ-ийн менежер С.Цацрал нар оролцож доорх сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулсан.
- - Аялал жуулчлалын үндсэн ойлголт
- - Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал, чиг хандлага
- - Аялал жуулчлалын эерэг, сөрөг нөлөөлөл
- - Хариуцлагатай аялал жуулчлалын зарчмууд
- - Жуулчдын хэрэгцээ, тур операторын эрэлт
- - Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ
- - Аялал жуулчлалын үйлчилгээний бизнесийн менежмент
- - Жуулчдын аюулгүй байдал
- - Нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуучлал
- - НИТАЖ-ын бүтээгдэхүүний ялгарал
- - НИТАЖ-ын бүтэц зохион байгуулалт
- - НИТАЖ-ын маркетинг
- - Хэрэглээний англи хэл
Дээрх төслийн хүрээнд Ойкос Институтын ажилчид Говийн Их ДЦГ-ын Б хэсэгт хамаарагддаг Биж, Алтан Соёмбо багуудыг зохион байгуулж аялал жуулчлал болон гар урлалын нөхөрлөлүүд үүсгэн тусгай аяллын хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож Олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож сурталчилан, үйлдвэрлэсэн гар урлалын бүтээгдэхүүнийг экспортод гаргахаар төлөвлөж байна.
Алтайн цаадах Говийг зорисон сургагчын тэмдэглэлээс.
зургийн М.Билэгсайхан
УБ-аас өглөө 5:40-д Изинисээр нисээд Баянхонгор цэнэглээд 9 цаагийн үед Алтайд буугаад цааш 13 цаг давхиж Тахийн хамгаалалтын захиргаан дээр хүрэв. Маргааш нь сургалтаа эхлэв.
зургийг М.Билэгсайхан
Аяллын зам бартаатай ч үзэх, сурах зүйлээр арвин байлаа
зургийг М.Билэгсайхан
Эхэндээ бид зааж тэд сурсан ч эцэстээ тэд зааж бид ч бас сурсан.
зургийг М.Билэгсайхан
зургийг М.Билэгсайхан
Алтайн цаад говьд нар жаргаж буй нь ...
зургийг М.Билэгсайхан
Хамгаалалтын захиргааны байр.
зургийг М.Билэгсайхан
зургийг М.Билэгсайхан
Тахь харахаар аялсан бидний багахан аялал
зургийг М.Билэгсайхан
Уртаас урт хичээлийн дараах хэсэгхэн амралт.
зургийг М.Билэгсайхан
Аялал зохион байгуулах амьд сургалт
зургийг М.Билэгсайхан
Бидний үдийн зоог.
зургийг М.Билэгсайхан
Бидний сургалтын газраас хамгийн ойр орших сэтгэл татам газар болох Хөх булаг руу явган аялалд. Энд тошлог жимс, арц элбэг юм билээ.
зургийг М.Билэгсайхан
Зам зуурт
зургийг М.Билэгсайхан
зургийг М.Билэгсайхан
Зорьсон газраа хүрлээ. Эндээс нутгийнхан рашаан гэж их хүртэх юм билээ.
зургийг М.Билэгсайхан
зургийг М.Билэгсайхан
зургийг М.Билэгсайхан
Манай ангийнхан
зургийг М.Билэгсайхан
Манай сургагч багш нар
зургийг М.Билэгсайхан
Багш нар минь баяртай
Буцах замд Баянхонгорт цасан шуурга болж байсан учраас бид эргэн Алтай руу нисэв. Тэгээд тэнгэр хангайн ааш гайгүй болсны дараа Улаанбаатар руугаа ниссэн.
"Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв"., С.Цацрал., 2010.07
1 comment:
зурагнууд нь гарахгүй нь ээ, уг нь их сайхан мэдээлэл байгаад байгаа бололтой дог
Post a Comment