Thursday, October 14, 2010

МҮХАҮТ, АЖТХТ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа



2010 оны 8 сарын 4-ний өдөр талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын салбарын шилдэг “Greenpreneurship” шагналын шалгуур үзүүлэлтийг боловсруулан гаргаж гардуулах, Монголын аялал жуулчлалын бүс бүсчлэл, ногоон корридоруудыг улс орны хөгжлийн ерөнхий стратеги төлөвлөгөөтэй уялдуулан гаргаж хэрэгжүүлэх, “Ногоон эдийн засаг ба аялал жуулчлалын бизнесийн шинэтгэл” чиглэлээр аялал жуулчлалын салбарын зөвлөлгөөнийг зохион байгуулах, Ногоон аялал жуулчлалын онлайн порталыг олон улсын бусад сүлжээтэй хамтран бий болгож сурталчилах, Танхимын дэргэдэх ахмад экспертүүдийн зөвлөлд “орон нутгийн эдийн засаг ба аялал жуулчлал”-ын чиглэлийн экспертүүдийг шинээр бий болгох, аялал жуулчлалын жижиг дунд бизнесийн зөвлөгөө өгөх үйлчилгээг гаргах, Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын төсөл хөтөлбөрүүдийн байршил, үйл ажиллагааны чиглэл, хамрагдах хүрээ, зорилтуудын талаар нэгдмэл судалгаа явуулж зураглал гаргах зэрэг ажлуудыг хамтран зохион байгуулна.

No comments: