Thursday, October 14, 2010

“Би Улаанбаатар хотын иргэн” радио реалити амжилттай болж өндөрлөлөө

"Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв" санаачлан Улаанбаатар хотод ажиллаж, сурч, амьдарч буй иргэддээ, ялангуяа залуусдаа Улаанбаатар хотоо сэргээн таниулах, нийслэлийн иргэний төлөвшил, нэр төр, үүрэг хариуцлагыг мэдүүлэн сурталчлах зорилго бүхий “Би Улаанбаатар хотын иргэн” төслийн хүрээнд уг Радио реалитиг Нийслэлийн захирагчийн ажлын алба, МҮОНР-гийн 3-р суваг Р3 ФМ радиотой хамтран 45 хоногийн турш амжилттай зохион байгууллаа.
Нэвтрүүлэгт хотын их дээд сургуулиудийн 100 гаруй оюутнуудаас 6 залууг сонгон авсан. Төсөлд оролцогч залуус олон нийтийн хамтаар хотынхоо гудамж талбайн нэр хаяг байршлуудыг тогтоох, хог хаягдлын шалтгаануудыг сурвалжлах, хог хаясан иргэд буцааж хогоо цэвэрлэх сэдэл бий болгох, хотын түүхэн болон хөшөө дурсгалт газруудын үүх түүх, байршил, нэршлүүдийг сэргээн таниулах, замын хөдөлгөөний соёлжилт, музей үйлчилгээний газруудаа бодитойгоор сурталчилан, нийтийн эзэмшлийн өмчлөлөө хамгаалан хөгжүүлэх зэрэг олон агуулгуудыг хамарсан уралдаант, танин мэдэхүйн нэвтрүүлэг байлаа.
Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, шинэ Улаанбаатарын өнгийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх нь гагцхүү төрийн захиргааны байгууллагын төдийгүй, ТББ-ууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн хамтын оролцоо, санал санаачлагаас хамаарах ёстой гэж бид үздэг. Иймээс та бүхнийг бидэнтэй цаашид эдгээр асуудлууд дээр хамтран ажиллахад бидний үүд хаалга нээлттэй байх болно.
Нийслэл хотын маань сүр сүлд нь өөдрөг, хүн ам нь хийморьтой, өнгө жавхаа нь гялалзаж явах болтугай!
ЭНИЙГ САЙХАН ТОМРУУЛЖ БАЙГААД УНШААРАЙ, БАЯРЛАЛАА

No comments: