Орон нутгийн бизнес ба аялал жуулчлалын хөгжил төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн БОАЖГ-ын хүсэлтээр уг нэмэлт сургалт, зөвлөлгөөнийг 2010 оны 9 сарын 11, 12-ны амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд, төсөлд хамрагдаж буй нөхөрлөлийн төлөөлөгч нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Сургалт семинар нь Аймгийн аялал жуулчлалын хөгжлийн байдал, цаашдын зорилго зорилтууд, Аялал жуулчлалын хөгжлийн стратеги төлөвлөгөө, түүнийг боловсруулах үе шат, шаардагдах мэдээллүүд, Говьсүмбэр аймгийн аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн байдал, нөхцөл байдлын шинжилгээ, SWOT анализ, Нэгдсэн дүгнэлт, урьдчилсан үнэлгээ гэсэн агуулга, бүтэцтэйгээр болов. Сургалтыг АЖТХТ-ийн зөвлөх Олон улсын аялал жуулчлалын зөвлөх-шинжээч, доктор профессор Д.Гансүх удирдан явуулсан бөгөөд ийм төрлийн сургалт зохион байгуулах нь салбарын бодлого чиглэлийг барьж буй хүмүүсийг чадваржуулах, өөрсдийн үйл ажиллагааг төлөвлөх, түүнийгээ тууштай хэрэгжүүлэхэд нь эерэг, өндөр үр дүнг үзүүлэх юм.
Сургалтыг зохион байгуулагчид аймгийн аялал жуулчлалын нөөцүүд (Чойрын Богд уул, Шивээ говь сум) болон үйлчилгээний газрууд (зочид буудал, зоогийн газрууд)-тай танилцаж аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл, боломжыг судлаж, холбогдох мэдээллийг цуглуулж тодорхой асуудлууд дээр харилцан санал солилцов.
No comments:
Post a Comment