Thursday, October 14, 2010

“Монголын Аялал Жуулчлал” төслийн орон нутгийн зөвлөх багийн хурал боллоо

АЖТХТ, Нидерландын засгийн газрын дэргэдэх “Хөгжиж буй орнуудын Экспортыг дэмжих төв”-өөс хамтран хэрэгжүүлэх “Монголын аялал жуулчлал” төслийн орон нутгийн зөвлөх багийн анхдугаар хуралдааныг 2010 оны 9 сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү хуралдаад МҮАЖБ, АЖҮТ, МАЖХ, МҮХАҮТ, МАЖБСН, АЖДТ, АЖТХТ-ийн удирдах албан тушаалын хүмүүс оролцож төслийн хүрээн дэх хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ийнхүү Монголын аялал жуулчлалын бодлого, хөгжлийг тодорхойлогч төрийн болон төрийн бус байгууллагууд анх удаа нэгэн баг болж ажиллан энэхүү том төслийг хэрэгжүүлэхээр боллоо.





"МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ"
ТӨСЛИЙН ХУРАЛ МАРГААШ ЭХЛЭНЭ

No comments: