Thursday, July 22, 2010

БИ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН



"БИ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН" - РАДИО РЕАЛИТИ НЭВТРҮҮЛЭГ

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙН САНААЧИЛГААР Р3 РАДИО, НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧИЙН АЛБАНЫ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ РАДИО РЕАЛИТИ

Нэвтрүүлгийн зорилго, ач холбогдол:

* УБ хотын залууст амьдран буй нийслэл хотоо танин мэдэх хүсэл өдөөх, УБ-ын залуу иргэн бүрт хотоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чин хүслийг төрүүлэх, уриалан дуудах, өөрчлөгдөн шинэчлэгдэж буй УБ хотод орчин үеийн соёлт иргэд хэрэгтэй болсныг мэдрүүлэх, энэ бүгдээр дамжуулан “Би Улаанбаатар хотын иргэн” гэсэн бахархлыг залуу үеийнхэнд төлөвшүүлэхэд энэхүү нэвтрүүлгийн зорилго, ач холбогдол чиглэх юм.

Нэвтрүүлгийн агуулга:

* Хотын сонсогчдоос сонгон шалгаруулж авсан 6 оролцогч залуу төрөлх хотоо танин мэдэх, мэдсэнээ бусадтай хуваалцах, үе тэнгийнхэнээ орчин цагийн соёлт иргэн байхад /болоход/ уриалан дуудах, тэдэнд нөлөөлөх... энэ чадваруудаараа хоорондоо өрсөлдөж нэвтрүүлэг үргэлжлэх 45 хоногийн хугацаанд хэн нь төрөлх хотынхоо шилдэг хөтөч болж чадахаа харуулах юм.


ЧИМГЭЭ, УКА, ЭНЖИ, ОЮУКА, ГАНАА, ТОГОО

ХҮДС, Аялал жуулчлалын менежментийн 4-р курс
Сэрүүлэг ДС, Аялал жуулчлалын менежментийн 3-р курс
МУИС, ЭЗС, НББ, 2-р курс
Соёл-Эрдэм ДС, Япон хэл, 4-р курс
СЭЗДС, Санхүүгийн удирдлага, 2-р курс
МУБИС, Англи хэлний багш, 4-р курс

ЖИНХЭНЭ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?
ТА БҮХЭН ТЭДНИЙ ХОТЫН ГУДАМД, МУЗЕЙД ӨНГӨРҮҮЛЭХ АДАЛ ЯВДАЛ, ИНЭЭД НАРГИА, ХӨӨР БАЯРЫГ 100.9 FM РАДИОГООР СОНСООРОЙ.
НЭВТРҮҮЛЭГ: 1, 2 ДАХЬ ӨДРҮҮДЭД 17:00-18:00 ЦАГИЙН ХООРОНД
ДАВТАЛТ НЬ: 4, 5 ДАХЬ ӨДРҮҮДЭД 11:00-12:00 ЦАГИЙН ХООРОНД

ЗУГААТАЙ, ХӨГЖИЛТЭЙ, БУДИЛСАН, САНДАРСАН, ТӨӨРСӨН, УЙМАРСАН, ГҮЙЖ ХУРДАЛСАН 6 ...

НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
МҮОНР-ГИЙН 3-Р СУВАГ Р3 РАДИО
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨВ

No comments: