Friday, July 23, 2010

ОРОН НУТАГ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - СУРГАЛТ

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил Төвөөс “Мерси Корпс Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Орон нутгийн бизнес ба аялал жуулчлалын хөгжил” төслийг 2010 оны 2 сараас хэрэгжүүлж эхлээд байна.
“Орон нутгийн бизнесийн хөгжилд аялал жуулчлалын үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бизнест хүчирхэг холбоос бүхий нийлүүлэлтийн сүлжээг бий болгох
гэсэн үндсэн зорилгын хүрээнд хэрэгжих тус төслөөр бид Монголын аялал жуулчлалын үйдвэрлэлийн цөм болсон нүүдэлчин малчид тэдний орон нутагт эрхэлж буй аялал жуулчлалын бизнесийг тур оператор компаниудын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн найдвартай ханган нийлүүлэгчид болон хөгжихөд дэмжих юм.
Уг төсөл нь Архангай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд гэсэн 7 аймагт хэрэгжиж байна.
Дээрх аймгуудын БОАЖГ-ын мэргэжилтнүүд, Мерси Корын төлөөлөгчийн газраар дамжуулан орон нутгийн бизнес эрхлэгчдэд төсөлд хамрагдах зарыг түгээсэн бөгөөд зарын дагуу ирсэн саналуудыг шүүн үзэж
- аяллын зам маршрут дайран өнгөрөх боломж
- бизнес эрхлэх нөөц
- идэвхи санаачилга
зэргийг харгалзан сонгон шалгаруулалт хийсэн.
Нийт 6 аймгаас 80 орчим санал ирснээс 40-ийг сонгон төсөлд хамруулаад байна. (Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулахад зөвлөх хүрээнд төсөл хамтарч ажиллах учир Өмнөговь аймгаас бизнесийн санал ирээгүй болно)
Төслийн хүрээнд бид сонгогдсон бизнес эрхлэгчдийг Улаанбаатар хотод урин, тур оператор компаниудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн сургалт, уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тур оператор компанийн төлөөллүүд сургалтад оролцож санал хэрэгцээгээ илэрхийлснээр нөхөрлөлүүд бизнесийн үйл ажиллагаандаа тусган цаашид хамтран ажиллах боломжтой болох юм.
Тиймээс дээрх аймгууд руу аялал зохион байгуулдаг, цаашид зохион байгуулах сонирхол бүхий, мэдээлэл авахыг хүссэн тур оператор компанийн менежерүүд та бүхнийг энэхүү сургалт, уулзалтад оролцон орон нутагт аяллын үйлчилгээ ханган нийлүүлэгч бизнес эрхлэгчидтэй уулзаж өөрийн бизнесийн онцлогийг таниулан, тэднээс хүсч буй үйлчилгээгээ сурган танилцуулж, санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулан шинэчилж, хамтран ажиллахыг урьж байна.
Мөн сургалтын үеэр тур оператор компаниудын төлөөлөлд зориулан нөхөрлөлүүд цомхон үзэсгэлэн гаргаж өөрсдийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулна.
Сургалт уулзалт 5 сарын 28, 29-ний өдөр Лобби Центрийн 4 давхрын сургалтын өрөөнд болно. (Нөхөрлөлүүдийн танилцуулга үзэсгэлэн 5.29-ны өдрийн 10.00-12.00 цагийн хооронд сургалтын танхимд явагдана).
Эрхэм менежерүүд та бүхэн ажилчдаа сургалтад хамруулж, сургалтад оролцон, нөхөрлөлүүдтэй хамтран ажиллахыг хүсвэл доорх хаягаар бидэнд хандана үү. Та бүхний хүсэлт хэрэгцээг сонсож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд хэзээд таатай байх болно.

Холбоо барих:
Утас: 98606116; 99060427
э/шуудан: info@stdc-mongolia.org

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
5 сарын 28, Баасан гариг
Хугацаа
Хөтөлбөр
Сургагч
9:00-09:30
Бүртгэл

9:30-10:00
Төслийн танилцуулга

10:00-11:30
Тогтвортой АЖ/Хариуцлагатай аялал жуулчлалын зарчим
АЖТХТ
11:30-11:45
Цайны завсарлага

11:45-13:00
НИТАЖ-ын тухай ойлголт
АЖТХТ
13:00-14:00
Өдрийн хоол

14:00-15.00
НИТАЖ-н бүтэц, зохион байгуулалт
нөхөрлөлийг дэмжигч төсөл
15:00-16:30
НИТАЖ-н бүтээгдэхүүн/үйлчилгээ
Нөхөрлөл
16:30-16:40
Цайны завсарлага

16:40-18.00
Монголын Нутгийн иргэдэд Тулгуурласан Аялал Жуулчлалын Сүлжээ
АЖТХТ
5 сарын 29, Бямба гариг
10:00-12:00
Нөхөрлөлүүдийн танилцуулга үзэсгэлэн
тур операторууд
12:00-13:00
НИТАЖ-ын нийлүүлэлтийн сүлжээ
тур оператор
13:00-14:00
Өдрийн хоол

14:00-15:00
Тур оператор ба НИТАЖ /эрэлт, хэрэгцээ/
тур оператор
15:00-16.00
НИТАЖ - ын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, маркетингийн асуудлууд
тур оператор
16.00-16.10
Цайны завсарлага

16:15-17:00
АЖ-н үйлчилгээ/аюулгүй байдал
тур оператор
17:00-18:00
Төслийн явц, хийгдэх үйл ажиллагаа
АЖТХТ

No comments: