Friday, July 23, 2010

ОНБАЖ сургалтын товч тайлан

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил Төвөөс хэрэгжүүлж буй “Орон нутгийн ногоон бизнес ба аялал жуулчлалын хөгжил” төслийн хүрээнд 6 аймгийн орон нутагт аялал жуулчлалын бизнес эрхлэгч 36 хүн мөн Алтай Соёны төслийн 8 хүний бүрэлдэхүүнтэй, тур оператор компаниудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн сургалт, уулзалт зохион байгуулагдлаа. Тус сургалт нь 5 сарын 28, 29, 30-ний өдөр явагдсан. С.Цацрал /АЖТХТ/, Д.Гантөмөр /АЖТХТ/, Д.Гансүх /АЖТХТ/, Мерси Корпс, Ян Вигстен /Номадик Жонес/, Н.Ануудар /Хустайн БЦГ төв/, П.Сувд /GTZ/, Э. Амгалан /Мон Дисковери/, Билэгсайхан /ХҮДС/ гэсэн багш нар Орон нутгийн аялал жуулчлал, Аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагаа, Монголын аялал жуулчлалын онцлог, Олон улсын зах зээл, Монголын аялал жуулчлалын нийлүүлэлтийн сүлжээ, Нийлүүлэлтийн сүлжээнд орон нутгийн гүйцэтгэх үүрэг, Монголын аялал жуулчлалын бизнесийг явуулах үйл ажиллагаа, НИТАЖ-н үйлчилгээний технологи, НИТАЖ-н бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, үйл ажиллагааны зарчим, маркетинг гэсэн сэдвийн хүрээнд хичээл заасан болно. Мөн сургалтын үеэр тур оператор компаниудын төлөөлөлд зориулан нөхөрлөлүүд өөрсдийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж хамтран ажиллах боллоо.
5 сарын 30-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Баянсонгинот нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага судалсан. Мөн Хустай нурууны Хустайн баазтай танилцсан.

Эхний өдөр Билэгсайхан /ХҮДС/, Г.Цацрал /АЖТХТ/, Д.Гантөмөр /АЖТХТ/, Гандолгор /АЖТХТ/, П.Сувд /GTZ/ гэсэн багш нар хичээл заасан.
Билэгсайхан /ХҮДС/ багш аялал жуулчллын түүхэн хөгжил, шинэ аяллын хандлагууд гэсэн сэдвийн хүрээнд хичээлээ заасан.
Д.Гантөмөр /АЖТХТ/ багш Монголын аялал жуулчлалын нийлүүлэлтийн сүлжээ, Нийлүүлэлтийн сүлжээнд орон нутгийн гүйцэтгэх үүрэг, Монголын аялал жуулчлалын бизнесийг явуулах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд лекц тависан.
П.Сувд /GTZ/ багш НИТАЖ талаар лекц тавьсан.
Хоёрдах өдөр Д.Гансүх /АЖТХТ/, Мерси Корпс, Ян Вигстен /Номадик Жонес/, Н.Ануудар /Хустайн БЦГ төв/, Э. Амгалан /
Ян Вигстен /Номадик Жонес/ багш нь НИТАЖ-ын байгаль орчин, соёл түүх, орлого амжиргаа болон үнэ цэнийн талаар орсон.
Д.Гансүх /АЖТХТ/ багш нь Аялал жуулчллын бизнесийг явуулах менежмент, хамтын ажиллагаа, оролцогч талууд гэсэн сэдвийн хүрээнд лекц тавьсан.

Э. Амгалан /Мон Дисковери/ НИТАЖ-н маркетинг, Бүтээгдэхүүний маркетинг, Борлуулалтын суваг, Маркетингийн хандлага-дотоод, Ази, барууны зах зээл гэсэн сэдвээр хичээл зааж орон нутгаас ирсэн төлөөлөгч нартай хамтран ярилцсан.

Орон нутгийн бизнес ба аялал жуулчлалын хөгжил төслийн сургаалт, уулзалтанд ирсэн төлөөлөгч нар өөрийн аймгийн талаар бусад аймгийн төлөөлөгч нарт танилцуулж өөр хоорондоо туршлага судалж байгаа нь.
Гуравдахь өдөр нь Төв аймгийн Алтанбулаг сумын Баянсонгинот нөхөрлөлтэй очиж танилцан туршлага судалсан. Мөн Хустай жуулчны баазтай танилцсан.
Баянсонгинот нөхөрлөл нь биднийг угтахдаа алд дэлэм хадаг, аяга дүүрэн сүүтэй угтсан. Бид тэнд өдрийн хоолоо идсэний дараа Баянсонгинот нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцсан.
Бүгдээрээ тойрч суугаад Баянсонгинот нөхөрлөлийн тэргүүн болох Батчулуунтай туршлага судалцгаасан. Батчулуун гуайн ярьсан зүйлийг бүгд анхааралтай сонсон асуух асуултаа нэг нэгээрээ дарааллан асууж хариулт авч байсан.

No comments: