Tuesday, December 28, 2010

Төслийн Тур операторуудын нэрс тодорлоо


    11-р сарын 30-наас 12-р сарын 2-ны өдрүүдэд CBI байгууллагын шинжээчид манай улсад хүрэлцэн ирж төсөлд хамрагдахаар хүсэлт гаргасан нийт тур оператор компаниудтай уулзаж аудитын шалгалт хийлээ. Үүнээс өмнө зохион байгуулсан зөвлөгөөний тухай бид мэдээлж байсан билээ. /эндээс харна уу/ Уг шалгалтын үр дүнд 19 тур операторууд сонгогдсон байна. Үүнд: 
  1. Active Adventure Tours Mongolia
  2. Adventure Mongolia
  3. Ashihai
  4. Ayan Trails
  5. Chinggis Toonot
  6. ETI Group
  7. Explore Mongolia
  8. Gobitour
  9. Great Genghis Expeditions
  10. Hovsgol Travel
  11. Juulchin Tourism Cooperation Mongolia
  12. Juulchin World Tours Corporation
  13. Mongol Khaan Travel
  14. Mondigital Tour
  15. Mon Discovery Tours
  16. Nature's Door
  17. Selena Travel
  18. Tseren Tours
  19. Wandering Tribe of Mongolia

Төсөлд хамрагдахаар сонгогдсон тур операторууддаа амжилт хүсье.  

Tuesday, December 7, 2010

МЭДЭЭЛЭЛ ХЭВЛҮҮЛЭЭРЭЙ

МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ДЭЭРЭЭ МЭДЭЭЛЭЛ ГАРГАМААР БАЙНА УУ

Аялал жуулчлалын тогтвортой хөгжил
сэтгүүлд мэдээлэл нийтлээрэй

Мэдээлэлд тавигдах шаардлага:
-      Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбартай мэдээлэл байх,
-      Шинэлэг, онцгой, сонирхолтой, хэрэгцээ өндөртэй мэдээлэл байх,
-      10 хүртэлх өгүүлбэр бүхий хэмжээтэй байх,
-      Холбогдох чанартай фото зургийг хавсаргасан байх,
-      Эх сурвалжийг тодорхой бичсэн, оруулсан байх, /бүтэн линкийг/
-      Эх хэл дээрх мэдээллийг нь давхар хавсаргасан байх,
-      Холбогдох хаягаа тодорхой бичсэн байх, /сургууль, курс, мэргэжил, нэр, мэйл хаяг, утас/
-      2010.12 сарын 10-нд багтаан journal@stdc-mongolia.org хаягаар илгээх,

Шалгарсан мэдээ, мэдээллийг сэтгүүлийн шинэ дугаарт нэр, хаягтай нь хэвлэх боломжыг олгож байна. /БҮХ ЮМАА ТОДОРХОЙ БИЧНЭ ҮҮ/

Яараарай, танд амжилт хүсье Оюутнуудаа

Monday, November 29, 2010

ӨРСӨЛДӨХ ЧАДВАР - ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАГЧ

2010 оны 12 сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулагдах Аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг дээр "АЖТХТ"-ийн Тэргүүн Д.ГАНТӨМӨР "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР", "АЖТХТ"-ийн Ахлах зөвлөх БРАЙН "ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАГЧДААС ҮҮСЭН БИЙ БОЛЖ БУЙ АСУУДЛУУД"

Wednesday, November 24, 2010

SAVE WATER

ҮҮНИЙГ УНШИЖ, ХЭРЭГЛЭЖ НЭГ Ч ГЭСЭН ХҮНИЙ ХАНДЛАГА, ДАДАЛ ХЭВШИЛ НЬ ӨӨРЧЛӨГДВӨЛ ЗОРИЛГО БИЕЛЭХ НЬ ТЭР...

зүлэг, ург

Monday, November 22, 2010

ДИПЛОМЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АНГИЙН ДИПЛОМ БИЧИХ ГЭЖ БАЙНА УУ? 
  • АСУУДАЛ, БЭРХШЭЭЛ БАЙНА УУ? 
  • СЭДВЭЭ СОНГОЧИХСОН БИЗДЭЭ? 
  • АГУУЛГАА ГАРГАЧИХСАН УУ? 
  • БҮЛГҮҮД НЬ ЮУ БОЛЖ БАЙНА, СУУРЬ СУДАЛГАА, ӨӨР ЯМАР ЯМАР СУДАЛГАА БИЛЭЭ? 
  • МЭДЭЭЛЭЛ ХЭР БАЙНА?
БИДЭНТЭЙ ХОЛБОГДООРОЙ, ТУСАЛЖ ЧАДАЖ ЮУНЫ МАГАД ... JOURNAL@STDC-MONGOLIA.ORG , byambaaruu@yahoo.com       /2011.03.22/



Энэ удаагийн сургалтанд ШУТИС, ХУИС, Соёл Эрдэнэ, Сэрүүлэг, МУИС-ийн 10 оюутан хамрагдлаа. Цомхон, аятайхан сургалт болсон болов уу гэж найдаж байна.
сургалтын агуулгыг эндээс үзэж болно.

Friday, November 19, 2010

"МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ" төслийн ЗӨВЛӨГӨӨН амжилттай боллоо


. . . . Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв ТББ (АЖТХТ) нь Нидерландын засгийн газрын дэргэдэх Хөгжиж Буй Орнуудын Экспортыг Дэмжих Төв (CBI) байгууллагатай хамтран Монголын Аялал Жуулчлалтөслийг хэрэгжүүлж

Wednesday, November 3, 2010

СЭТГҮҮЛИЙН 15-Р ДУГААРЫН АГУУЛГА - ХАМТЫН АЖИЛЛАГАА

ЭРХЭМ ТА БҮХЭНД СЭТГҮҮЛИЙН 15-Р ДУГААР /2010.12 сард хэвлэгдэх/ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖЫГ ОЛГОЖ БАЙНА. ТУС ДУГААР НЬ "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР"

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАТ-ӨЛЗИЙ СУМ - АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУРГАЛТ СЕМИНАР



“Орон Нутгийн Бизнес ба Аялал Жуулчлалын Хөгжил” төсөл
Сургалт семинарын тайлан
10 сарын 26-30, Бат-Өлзий сум, Өвөрхангай аймаг

Monday, November 1, 2010

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АНГИ - ДИПЛОМ БИЧИХ ТУХАЙ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ


БОЛОМЖ, АЧ ХОЛБОГДОЛ

1. Сэдвүүдийн дагуу мэдээлэл авах,
2. Диплом удирдах, зөвлөгөө өгөх хүмүүстэй холбож өгөх,
3. Таны сонгосон сэдвээр бичиж байсан дипломуудтай холбогдох боломж,
4. Диплом бичих явцад дахин 2-3 удаагийн уулзалт зөвлөлгөөнд оролцох,
5. АЖТХСэтгүүлийн 10 дугаартай болох.


Thursday, October 28, 2010

ХОВД АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - СУРГАЛТ СЕМИНАРЫН ТАЙЛАН

“Орон Нутгийн Бизнес ба Аялал Жуулчлалын Хөгжил” төсөл
Сургалт семинарын тайлан
10 сарын 20-23, Ховд хот, Ховд аймаг

Wednesday, October 20, 2010

СЭТГҮҮЛИЙН БЛОГИЙН "90" ӨДӨР

СЭТГҮҮЛИЙН БЛОГИЙГ 2010 ОНЫ 7 САРЫН 22-НД WWW.BLOGSPOT.COM ДЭЭР НЭЭСНЭЭС ХОЙШ 90 ӨДӨР ӨНГӨРЧЭЭ.

Friday, October 15, 2010

TOURISM WALLPAPERS

ХЭРЭГТЭЙ WALLPAPER -ЭЭ ТАТАЖ АВААД, НЭЭГЭЭД, ДЭЭР НЬ ХУЛГАНЫ БАРУУН ТОВЧОО ДАРААД
SET AS DESKTOP BACKGROUND
ХИЙГЭЭРЭЙ.
ӨДӨР ТУТАМД ТАНД ХЭРЭГТЭЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА. АМЖИЛТ ...

ТАНД ХЭРЭГТЭЙ ВЭБ САЙТУУД

Thursday, October 14, 2010

“Монголын Аялал Жуулчлал” төслийн орон нутгийн зөвлөх багийн хурал боллоо

АЖТХТ, Нидерландын засгийн газрын дэргэдэх “Хөгжиж буй орнуудын Экспортыг дэмжих төв”-өөс хамтран хэрэгжүүлэх “Монголын аялал жуулчлал” төслийн орон нутгийн зөвлөх багийн анхдугаар хуралдааныг 2010 оны 9 сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү хуралдаад МҮАЖБ, АЖҮТ, МАЖХ, МҮХАҮТ, МАЖБСН, АЖДТ, АЖТХТ-ийн удирдах албан тушаалын хүмүүс оролцож төслийн хүрээн дэх хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Би Улаанбаатар хотын иргэн” радио реалити амжилттай болж өндөрлөлөө

"Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв" санаачлан Улаанбаатар хотод ажиллаж, сурч, амьдарч буй иргэддээ, ялангуяа залуусдаа Улаанбаатар хотоо сэргээн таниулах, нийслэлийн иргэний төлөвшил, нэр төр, үүрэг хариуцлагыг мэдүүлэн сурталчлах зорилго бүхий “Би Улаанбаатар хотын иргэн” төслийн хүрээнд уг Радио реалитиг Нийслэлийн захирагчийн ажлын алба, МҮОНР-гийн 3-р суваг Р3 ФМ радиотой хамтран 45 хоногийн турш амжилттай зохион байгууллаа.

Хүннү эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Хурлыг Монголын үндэсний музей, Монгол улсын ШУА, Археологийн хүрээлэн, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Ноён тур аялал жуулчлалын цогцолбор хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн ажиллагаа нь Монголын үндэсний музейд болсон бөгөөд нээлтэнд ШУА, МУИС, Соёлын аялал жуулчлалын олон улсын нийгэмлэг, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Монголын үндэсний музей болон Улаан-Үд хотын төлөөллүүд оролцлоо. Нээлтийн ажиллагааны дараа Хүннүгийн археологийн олдвор, эдийн соёлын талаар лекц зохион байгуулагдлаа.

“Аялал жуулчлалын хөгжлийн сургалт, зөвлөлгөө” боллоо


Орон нутгийн бизнес ба аялал жуулчлалын хөгжил төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн БОАЖГ-ын хүсэлтээр уг нэмэлт сургалт, зөвлөлгөөнийг 2010 оны 9 сарын 11, 12-ны амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

МҮХАҮТ, АЖТХТ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа



2010 оны 8 сарын 4-ний өдөр талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Sunday, October 10, 2010

СЭТГҮҮЛЭЭ ХЭРХЭН ЗАХИАЛАХ, АВАХ ВЭ?


АЖТХСэтгүүлээ ойролцоох Монгол шуудан, Улаанбаатар шуудан, Түгээмэл шуудангийн салбар руу ярьж, эсвэл очиж захиалаарай.
Мөн номын ихэнх дэлгүүрүүдээс авч болно. /Интер ном, УИД-ийн 5 давхарт бол сүүлийн дугаар байнга байдаг, Номингийн төвийн салбарууд, бусад томоохон дэлгүүрээс - гэхдээ дэлгүүрүүдэд http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gifсүүлийн дугааруудаас л байгаа, харин өмнөх дугааруудыг редакцитай холбоо барьж аваарай. Дэлгүүрт худалдаалагдах үнэ: 5000 төгрөг.
Захиалгатай холбоотой асуудал гарвал бидэнд шууд хандаарай. 99033327, journal@stdc-mongolia.org Захиалгын үнэ: 4500 төгрөг байгаа. Та хүсвэл, танай байгууллага хотын төвд байрлалтай бол редакцид шууд захиалж болно, бид сэтгүүлийн шинэ дугаарыг гарсан даруйд 1-3 өдрийн дотор танд хүргэж өгнө. Үнэ нь мөн: 4500 төгрөг.
Редакцийн хаяг:


АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН, МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ...
ТАНЫ УНШДАГ, ХЭРЭГЛЭДЭГ ШИРЭЭНИЙ СЭТГҮҮЛ...

Шуудан
Сэтгүүлийн захиалгын индекс
Таны залгаж лавлах, захиалга өгөх утас
Монгол шуудан
200470
70078977
Улаанбаатар шуудан
2001113
70127027
Түгээмэл шуудан
111050
70115015

Thursday, August 12, 2010

ДУЛААРАЛ МОНГОЛООС ...

АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Алберт Гор баахан илтгэл уншлаа ...

2070 оноос ирсэн захидал гэж нэг зүйл бүх л сувгаар баахан явлаа ...
2012 гэдэг кино ч гарлаа ...
Жилд унах тунадасны хэмжээ хэвээр ч давтамж нь бага болжээ ...
Хөдөө салхинд гарахаар “энд уг нь том гол байсан юм, энд сайхан нуур байдаг байлаа” ... гээд л дандаа өнгөрсөн цаг дээр ярьдаг болж ...
Доорх мэдээллийг ч бас та бүхэндээ хүргэж байна, уншаагүй нэг нь уншаарай л гэж

Friday, August 6, 2010

ХУЛГАНААРАА СЭТГҮҮЛЭЭ ЭРГҮҮЛЭЭД БАЙГААРАЙ

ХУЛГАНААРАА СЭТГҮҮЛЭЭ ЭРГҮҮЛЭЭД БАЙГААРАЙ
ЭХЛЭЭД ЗУРГАН ДЭЭР ДАРНА, ДАРАА НЬ ЭРГҮҮЛЖ ЭХЛЭНЭ ДЭЭ

сэтгүүлийн 5-р дугаар

Wednesday, August 4, 2010

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

“ØÈÍÝ” àÿëàë æóóë÷ëàëûã òîäîðõîéëîõ íü
. Дэлхий дээр асар хурдацтай хөгжиж буй үйлдвэрлэлүүдийн нэг áîë аялал жуулчлал. Үүнийг батлахûí òóëä энгийн нэгэн жишээг энд дурьдая: ДАЖБ-аас гаргасан статистик мэдээгээр 1996 онд нийт 459 сая хүн дэлхий нийтээр аялсан бол арван жилийн дараа буюу 2006 онд энэ тоо 842 сая болсон байгаа нь гайхалтай өсөлт юм.

Wednesday, July 28, 2010

СЭТГҮҮЛИЙН НАМРЫН ШИНЭ ДУГААР


“Аялал жуулчлалын тогтвортой хөгжил” аялал жуулчлалын салбарын мэргэжлийн сэтгүүл 2007 оноос хойш тасралтгүй улирал бүр 1 дугаарыг салбарын уншигчиддаа хүргэсээр байна. 2010 оны 9 сард хэвлэгдэх дугаараа бид “Аялал жуулчлал ба мэдээллийн технологи

Friday, July 23, 2010

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМ

            Баян Агт сум аймгийнхаа төвөөс 150 км алслагдсан баруун хойд зүгт төв хэсгээрээ дтд 1200 м өргөгдсөн уулархаг нутгийн эзлэн оршино. Сумын төв нь эх орны нийслэлээс 480 км алслалтай. Хуучин хошуу захиргааны хуваариар энэ сум Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэрт багтаж байв. Архангай аймгийн Хайрхан, Цэцэрлэг, Хөвсгөлийн Рашаант, Их уул, Тариалан, өөрийн аймгийн Хутаг-Өндөр, Сайхан зэрэг сумдтай хиллэнэ.

ЕВРОПЫН ТО-уудын ТАНИЛЦАХ АЯЛАЛ

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЕВРОПЫН ХОЛБООНЫ "НУТГИЙН ИРГЭДЭД ТУЛГУУРЛАСАН" АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨСЛИЙН ДАГУУ ЕВРОПЫН 3 ТУР ОПЕРАТОР КОМПАНИЙ ЗАХИРЛУУД ТАНИЛЦАХ АЯЛЛААР ИРСЭН ЮМ.

АЖ-ын үйлчилгээний сургалтын товч тайлан

АЖТХТ-ийн зөвлөх багш нар Италийн Ойкос Институт, Олон улсын Тахь группийн урилгаар Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутгийн иргэдэд аялал жуулчлалын үйлчилгээний сургалтыг 5 сарын 30-аас 6 сарын 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулаад ирлээ.

13-Р ДУГААРЫН ДЭЛГЭРЭНГҮЙ АГУУЛГА

Редакцийн зурвас
Та бүхэнтэйгээ урин дулаан зуны цагийн эхэнд сэтгүүлийнхээ шинэхэн дугаараар уулзаж байгаадаа бид туйлын баяртай байна. Монгол орныг зорьсон жуулчдын урсгал эрчимжиж цэвэр цэнгэг агаар, нам гүм орчныг зорин байгалийн сайханд гарч зугаалахаар найз нөхөд, хамаатан садан, гэр бүлээрээ бэлтгэж байгаа энэ үед загасчлах аялал, түүн дотроо байгаль орчинд халгүй флай фишинг аяллын талаар, загасчлахтай холбоотой түгээмэл тулгардаг асуудлуудын талаар нэгэн дугаараа бэлтгэн та бүхэндээ барьж байна.

ИНТЕРНЭТ МЭДЭЭ - сэтгүүлээс

Интернет мэдээ - СОНИРХОЛТОЙ ИНТЕРНЭТ МЭДЭЭЛЛҮҮДЭЭС
Онгоцоор нисэх зуураа зайгаа цэнэглэх боломжтой боллоо
Apple iPhone үйлдвэрлэгч компаниас аялагчдад сонирхолтой нэгэн шинэ бүтээгдэхүүн гаргаснаа зарлалаа. Энэ нь онгоцны суудалд суулгасан хөгжим тоглуулагчаас цахилгаан хуримтлуулан, тохирсон хүчдэлийг бий болгох боломж бүхий USB оролттой кабель цэнэглэгч бөгөөд удаан хугацаагаар нисэх явцдаа аялагчид цагийг үр бүтээлтэй өнгөрөөн гар утас, CD тоглуулагч, зөөврийн тоглоом тоглуулагч зэргийг цэнэглэх боломжтой. Энэхүү InFlight Power кабель нь онгоцны нэгдүгээр зэрэглэл болон бизнес зэрэглэлийн суудлуудад ажиллах боломжтой. Онгоц, автобус, галт тэргэнд

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ

Утас: 99033327, факс: 354663

Цахим хуудас: www.stdc-mongolia.org

Цахим шуудан: journal@stdc-mongolia.org , info@stdc-mongolia.org

Хаяг: манай баруун талд Хөгжим бүжгийн коллеж, Урд тал Golden Bridge сургалтын төв, хойд талд Ардчиллын ордон байдаг. /ертөнцийн зүгээр/ . Макро центрийн 1 давхарт. АЖТХТ.

ОНБАЖ сургалтын товч тайлан

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил Төвөөс хэрэгжүүлж буй “Орон нутгийн ногоон бизнес ба аялал жуулчлалын хөгжил” төслийн хүрээнд 6 аймгийн орон нутагт аялал жуулчлалын бизнес эрхлэгч 36 хүн мөн Алтай Соёны төслийн 8 хүний бүрэлдэхүүнтэй, тур оператор компаниудын төлөөллийг оролцуулсан нэгдсэн сургалт, уулзалт зохион байгуулагдлаа. Тус сургалт нь 5 сарын 28, 29, 30-ний өдөр

ОРОН НУТАГ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - СУРГАЛТ

Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил Төвөөс “Мерси Корпс Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Орон нутгийн бизнес ба аялал жуулчлалын хөгжил” төслийг 2010 оны 2 сараас хэрэгжүүлж эхлээд байна.
“Орон нутгийн бизнесийн хөгжилд аялал жуулчлалын үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бизнест хүчирхэг холбоос бүхий нийлүүлэлтийн сүлжээг бий болгох

ИХ ХААДЫН НУТГААР - ТЭМДЭГЛЭЛ

АЖТХТ-ийн ГТХАН-ийн хүсэлтийн дагуу хийсэн "Хэнтий аймгийн Батширээт суманд Аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө"-ний дагуу орон нутгийн Нөхөрлөлүүдтэй хийсэн уулзалт, сургалтуудын зам дагуу ХИЙСЭН ТЭМДЭГЛЭЛ, ГЭРЭЛ ЗУРГУУДААС ...

ХАМТДАА 12-ИЙН ХЭДЭН НҮҮРИЙГ УНШИХ УУ

ТА БҮХЭНД ХЭРЭГТЭЙ, ҮНЭ ЦЭНЭТЭЙ МЭДЭЭЛЭЛ БИЙ ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХЫН ТУЛД ХАМТДАА СЭТГҮҮЛИЙН 12-Р ДУГААРЫН ЗАРИМ НҮҮРИЙГ УНШИХ УУ ...










ЖУУЛЧНЫ БААЗЫН ЭКО МЕНЕЖМЕНТ

FLY FISHING IN MONGOLIA

СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР 2010.05 САРД ТАНЫ ГАР ДЭЭР ...
Шинэхэн дугаараа та бүхний гар дээр бариад удаагүй байгаа АЖТХСэтгүүл 2-р улирлын дугаараа FLY FISHING ерөнхий агуулгын хүрээнд дараах хэсгүүдтэйгээр та бүхэнд хүргэх гэж байна.
FLY FISHING
- What is fly fishing?
- Mongolia as a fly fishing destination
- Taimen biology and ecology
- Fishing regulations
- Current conservation projects
- Catch and release guidelines
- Fly fishing photography
- Guide skills
- Good practices
- Words of fly fishing
/хэсэг бүр та бүхэнд маш их мэдээлэл, шинэ зүйлс, санаа оноог өгнө гэдэгт бат итгэж байна .../ удахгүй шинэ дугаараараа эргэн уулзацгаая ЭРХЭМ ХҮНДЭТ УНШИГЧИДАА ...



ЗАГАСЧЛАХЫН САЙХАН НЬ ЮУНДАА ВЭ ???
ОЛНЫГ БАРИХ, ХӨНӨӨХДӨӨ ЮУ АЛЬ ЭСВЭЛ ???
АЛЬ ЭСВЭЛ САЙХАН ЗУРАГ АВХУУЛАХ ДАА ЮУ ???
ЭСВЭЛ ЗҮГЭЭР Л БУСАД БҮХ АЖЛАА МАРТААД ...
БАЙГАЛИЙН САЙХАНД, УРСГАЛ УСНЫ ДЭРГЭД ...
ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ САЛХИЛАХДАА ЮУ ???
БИДЭНД ӨӨРИЙНХӨӨ САНАА, СЭТГЭГДЛИЙГ ИЛГЭЭГЭЭРЭЙ ... 99033327

12-Р ДУГААРЫН ДЭЛГЭРЭНГҮЙ АГУУЛГА

ЖУУлчны баазын эко менежмент
Редакцийн зурвас
Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ Төмөр бар жилийн сар шинийн мэндийг айлтгаж шинэ оны шинэхэн дугаараа толилуулж байна. Редакцид маань хандсан зуу зуун хүсэлтийг хүлээн авч биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх нь манай хамт олны үүрэг гэж үзэж сэтгүүлээрээ дамжуулан та бүхэндээ хүсэлтийн тань хариуг илгээдэг билээ.
Жилийн энэ улиралд Монголын аялал жуулчлалын компаниуд дотоодын болон олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож нэр хүндээ өсгөх, шинэ хэрэглэгчид татаж зах зээлээ тэлэх, хуучин харилцагчидтайгаа гэрээгээ шинэчилж аяллаа баталгаажуулах гэсэн хамгийн завгүй үе байдаг. Тэдний энэ их ажил хөдөлмөрийг өчүүхэн ч гэсэн хөнгөлж хувь нэмэр оруулах зорилгоор өмнөх дугаартаа бид олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд оролцоход хэрэг болохуйц зөвлөгөө, мэдээлэл бүхий дугаарыг гаргасан билээ. Харин энэ удаад аялал жуулчлалын хамгийн ачаалалтай улирал дөхөж, эхний аяллын жуулчдаа хүлээн авах бэлтгэлээ хангаж буй Монголын аялал жуулчлалын үйлчилгээний салбарын томоохон төлөөлөл болох жуулчны баазуудын талаар голлон дугаараа бэлтгэлээ.
Жуулчны бааз гэсэн сэдэв хөндөгдөхөд хамгийн түрүүнд “шинэ, сайн, сайхан жуулчны бааз цогцолборууд хэрэгтэй байна” гэсэн яриа хөндөгддөг. Гэтэл энэ талаар яриад хэрхэн сайн сайхан бааз шинээр байгуулах тухай бичээд үр дүн нь төдий л хангалттай биш байна. Тиймээс бид энэ хөндөгдөөд буй сэдвийг нөгөө өнцгөөс нь харж байгаа зүйлээ хэрхэн сайжруулж тэр яриад байгаа “сайн сайхан” гэсэн тодотголд хүргэх талаар анхаарлаа хандуулсан юм. Аяллын зам зуурт энд тэндгүй цайран харагдах гэрүүд зарим газарт даац нь хэтэрч холоос харахад тараагаад хаячихсан хог мэт үзэгдэж байгаа нь аялал жуулчлалын салбарт энэ төрлийн үйлчилгээний бизнес эрхлэгчид багадаагүй гэдгийг харуулж байх шиг. Гэтэл эдгээрээс харилцагчдынхаа хүсэлтийг хангаж, чанартай сайн үйлчилгээ үзүүлж байгаа нь хэд бол гэдэг бас сонирхолтой.
Гэхдээ бид энэ удаад жуулчны баазуудын ажил үйлчилгээний сайн, мууг дуудаж шүүмжлэл асуудал дэвшүүлэх гэсэнгүй. Харилцан туршлагаа хуваалцаж байхгүйгээ байлгаж, чадахгүйгээ чаддаг болоосой гэсэн ганц зорилгыг агуулан нийтлэлүүдээ хүргэж байгаа юм.
Бидний хүсэлтийг хүлээн авч өөрсдийн мэдлэг туршлагыг хуваалцсан нийт хүмүүстээ чин сэтгэлийн угаас талархаж байгаагаа сэтгүүлээрээ дамжуулан хүргэж байгааг хүлээн авна уу.
Монголын аялал жуулчлалын хөгжил та бидний оролцоо, сэтгэлээр улам хөгжин дэвших болтугай.
АЖТХ сэтгүүлийн хамт олон
Нийтлэл /6 нүүр/
Монголын Жуулчны Баазуудын Бизнесийн Шинэтгэлийн Стратеги:
Асуудлууд ба Гарцууд[1]
Монголын Жуулчны Баазуудын хөгжлийн түүх:
Монголын жуулчны баазуудын хөгжлийг үечлэн үзвэл өнөөг хүртэл гурван шатанд авч үзэж болмоор байдаг. Нэгдүгээрт, Монголд жуулчны баазын тэргэн зам тэрлэгдсэн үе. Хоёрдугаарт, Жуулчны баазуудын ялгаран тархсан үе. Гуравдугаарт, Жуулчны баазуудад өөрчлөлт шинэчлэл нэхэгдсэн үе хэмээн хөгжлийн хэв шинж, агуулга талаас нь үечлэн үзлээ. Эхний үе бол ...
Жуулчны баазуудын үйл ажиллагаан дах анализ:
Монголд жуулчны баазын үйл ажиллагаа анхлан хөгжсөн эхлэл жишгээс хамаараад нэгэн хэвийн дуураймал баазууд тархсан ч хөгжлийн 2-р үеэс эхлэн бүтээгдэхүүний болон зах зээлийн ялгаралууд жуулчны баазуудын дунд бүрэлдэж эхэлсэн юм. Тухайлбал, “Гурван тэмээ”, “13-р зуун цогцолбор”, “Монголын Нууц Товчоо”, “Хаан Жимс”, “Онгийн Нууц”, “Dream Land” зэрэг бааз, цогцолборууд, “Terelj Hotel”, “Hotel Mongolia” зэрэг хот орчмын ресорт газрууд хувийн томоохон хэмжээний хөрөнгө оруулалтаар босч, тус тусын онцлог давуу талууд бүхий өнгө аясаараа манай салбарт хүч, хөг нэмж сүндэрлэсэн нь ...
Монголын жуулчны баазуудын бизнес шинэтгэлийн зарим алхамууд
Энэ бол амаргүй асуудал бөгөөд зөвхөн жуулчны баазуудын хүрээнд нь тухайлан шийдэгдэх ч юм биш. Монголын жуулчны баазуудын хөгжил шинэтгэлийн тухай асуудал бол угтаа манай салбарын өөрийн хөгжлийн шинэ үе шат, бодлого менежментийн өөрчлөлтөөс ихээхэн хамаарна. Өдгөө манай үндэсний соёлын дархлаа, амьдралын хэв маягыг хадгалагч монгол гэрийг аялал жуулчлалын үзмэр үйлчилгээ, байршуулах хэрэгсэл болгож буй 8 орон байна.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ /9 НҮҮР/
Байгаль орчин, аялал жуулчлалын яам МЭДЭЭЛЖ БАйНА.
боажя-наас 2009 онд хийсэн томоохон ажлууд
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2009 онд аялал жуулчлалын чиглэлээр дараах бодлогын ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Тухайлбал:
- “Аялал жуулчлалын үндэсний төв”
- “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөр
- “Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах”
- “Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр”
- Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын стандартын төсөл
- “Хархорум-13 дугаар зуун” төсөл /эдгээрийн тухай/ ...

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛС “ЦАЙНЫ ЗАМ”-АА СЭРГЭЭЖ БАЙНА.
Гэвч цайг тээвэрлэх аюулгүй бөгөөд хуурай газрын дөт замыг эрэлхийлэх үүднээс “Цайны зам”-ын анхны үүсэл тавигдаж энэхүү зам дээр Монголын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум /тухайн үеийн Маймачен хот/, Хятадын Цагаан хэрмийн дагуух Хаалган хот, Оросын Хиагт хот, Улаан-Үүд /тухайн үеийн Верхнеудинск/, Эрхүү, Москва хотууд нь гол худалдааны боомтууд болж байсан юм ...
ӨВЛИЙН ЦАЙНЫ ЖИН АЯЛАЛ ГАРААГАА ЭХЛЭВ.
“Цайны зам”-ыг сэргээх төслийн хамгийн анхны арга хэмжээг “Өвлийн цайны жин” нэртэйгээр хэрэгжүүлж эхэллээ. “Өвлийн цайны жин” аяллын гол зорилго нь хамгийн анх цайны жин эхэлж байсан маршрутын дагуу буюу Хятад улсаас эхлэн Монголоор дамжин Оросын Сибирьт цайны загвар, дээжийг хүргэх аяллыг зохион байгуулах, олон улсын аяллын шинэ маршрут гаргахад оршиж байгаа юм ...
МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ
2008-2009 онд Монголд ирсэн гадаадын жуулчдын судалгаа, статистик мэдээлэл ...
Салбарын орлого ...
Харьцуулсан мэдээ ...
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-ийн хийсэн зүйлс ..
МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО МЭДЭЭЛЖ БАЙНА.
International Travel Mart – 2010 Аялал Жуулчлалын Үзэсгэлэн
Аялал жуулчлал ба ажил эрхлэлт 2010 хөдөлмөрийн бирж
Монголын аялал жуулчлалынхан ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт зочиллоо.
Энэхүү уулзалт аяллын үеэр талууд аялал жуулчлалын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар санал бодлоо хуваалцаж, хөрш орны сайн анд нөхдийн хамтын ажиллагааны эх суурийг тавьсан нь чухал ач холбогдолтой юм. Аяллын хугацаанд Хөлөнбуйр, Манжуур, Хайлаар хотын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, бизнес уулзалтууд хийсэн...
Өвлийн баяр 2010 фестиваль болов.
БСШУЯамтай хамтран соёл урлаг, аялал жуулчлалын боловсролын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨВ МЭДЭЭЛЖ БАЙНА.
“Олон улсын бизнест орон нутгийн оролцоо” төсөл
НИТАЖ-ын бүтээгдэхүүнийг үзэж сонирхох танилцах аялал зохион байгуулагдахаар боллоо /Европын жуулчин илгээгч компаниуд Монголд танилцах аялал хийхээр боллоо...
“Орон нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд борлуулах үйл явц, хүндрэл, гарах арга зам” сэдэвт сургалт
“ХҮННҮ соёлын өв судлал” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. /Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей, Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжлийн Төв, Ноён тур аялал жуулчлалын цогцолбор зэрэг газрууд хамтран ... / ...
Орон нутгийн иргэдийн бизнесийг дэмжинэ.
Сэтгүүлийн өмнөх дугаарт мэдээлсэн хариуцлагатай аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжиж буй “Орон нутгийн бизнес ба Аялал жуулчлалын хөгжил” төслийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Төсөлд хамрагдсан 7 аймаг дахь (Архангай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд) Мерси Кор байгууллагын төлөөлөгчид болон БОАЖГ-ын мэргэжилтнүүд сумдад төслийн зарыг хүргэж сонирхсон малчид, иргэд, нөхөрлөлүүд, ТББ-уудтай холбоо тогтоон бизнесийн санааг нь дэмжин ажиллаж ...
ЗОЧИН /4 НҮҮР/
Монголын аялал жуулчлалын зочлох үйлчилгээний чиг хандлага, өнөөдөр
... Тухайлбал, зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын стандартыг 2008, 2009 онуудад шинэчлэн боловсронгуй болгох ажлууд хийгдлээ. 2009 онд амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын стандартыг батлууллаа. Дээрх стандартын дагуу гэр хэлбэрийн байршлын хэрэгслийг стандартын дагуу зөв ангилж зэрэглэх, нөгөө талаар стандартыг судалснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага ямар статустай байршлын хэрэгсэл байгууламж барих тухайгаа урьдчилан мэдэж судалсан нь энэ чиглэлийн бизнесийн салбарт хөл тавихад үр дүнтэй ажил болох ёстой юм.
Орчин үед Монгол үндэсний хэв маяг хадгалсан гэр жуулчны баазууд олноор байгуулагдах боллоо. Харин тэднийг ангилах, олон улсын түвшинд нийцэх үйлчилгээ үзүүлэхэд л анхаарах хэрэгтэй юм. Жуулчны баазууд нь дэд бүтэц муу, улирлын чанартай ажилладаг, мэргэжилтэй ажилчид дутмаг байгаад гол бэрхшээл байгаа юм. Иймд Аялал жуулчлалын үйлчилгээний дунд шатны ажилчдыг бэлдэх мэргэшсэн чиглэлийн коллеж сургууль бий болгох, энэ чиглэлийн үйл ажиллагааг бодлогын хүрээнд дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсон хүчний чадавх сайжруулах, ажлын байраар хангах асуудлыг бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна ... БОАЖЯ-ны Ахлах мэргэжилтэн Ц.Нарантуяа
“Нууц Товчоо” ХХК-ийн захирал С.Ундармаа: “ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН ЖИШИГТ хүрсэн жуулчны баазыг бий болгоход бидэнд хөдөлмөрч чанар л дутагдаад байна уу даа”
... Монголын нүүр царайг гундаахгүй, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлж чаддаг цогцолбор болгох зорилго тавьсан. Манайхан жуулчид гэхээр илүүдээ гарсан хөрөнгө мөнгөтэй баячууд ирдэг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Тэгээд Монголын гэсэн юм бүхэн тэдэнд сонин содон тиймээс байгаагаараа л байж тэр бүхнийгээ жуулчдад харуулна гэдэг. Гэтэл жуулчид гэдэг бол хүн, тэдэнд хүний анхан шатны хэрэгцээ болсон тавтай амарч унтах ор дэр, хүч тэнхээг нь сэлбэх хоол унд, тухтай бие засах газар зайлшгүй хэрэгтэй. Энэ бүгд үгүй бол ядарсан, өлссөн, тухтайхан ч бие засаж чадахгүй байгаа жуулчин яаж тухайн орны сайн сайхныг олж харж сэтгэл хангалуун аялах вэ дээ ...
- ... За тэгээд дадлага туршлагатай ажилтан, боловсон хүчнээр байнга дутагддаг. Гэхдээ бусдын сайн сайхан, ая тухтай амралтын төлөө бүхнийг зориулж чадах, хүнлэг сэтгэлтэй ямар ч хүнд мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэн сургаад авч болно. Тийм хүүхдүүдийг таньж олох нь амаргүй ажил байдаг. Тур оператор компаниудын үнийн дарамт, үйлчилгээний хөлсөө цагт нь өгдөггүй, элдэв шалтаг хэлж танаж хасдаг байдал, ёс зүйгүй жолооч, орчуулагчийн бусдыг дорд үзэж бардамнадаг дээрэнгүй зан, шалгаж хянахын хажуугаар далимд нь амарч наргих гэсэн төрийн албан хаагчдын цуваа гээд л тоочвол бэрхшээлүүд их бий. Гэхдээ энэ нь ч болохгүй байна тэр нь ч болохгүй байна гэж болох бүтэхгүйгээ яриад суух биш бүхнийг болгоё бүтээе гэсэн сэтгэл байхад хүн бүхнийг чаддаг юм шүү гэдгийг хүмүүст харуулах гэж зорьж явна даа ...
ТУРШЛАГА /12 НҮҮР/
“Айлаас эрэхээр авдраа уудал” Монгол ардын зүйр цэцэн үг
Бид гадны юм бүхнийг сайн сайхан гэж тахин шүтэж, ийм болох юмсан гэж шүүрс алдан суух цаг ард үлджээ. Монгол орны өргөн уудам тал нутагт тархан байрласан жуулчны баазууд оршин байгаа газар нутагтаа зохицон байгаль, хүрээлэн байгаа орчноо хамгаалах, эвсэг байх төрөл бүрийн арга хэрэгслийг ашиглан хэрхэн амжилттайгаар ажиллаж байгаа талаар та бүхэнд танилцуулахыг хүслээ. Хүмүүсийн зүй бус хэрэглээний нөлөөллөөс үүдэлтэйгээр дэлхий нийтийг цочирдуулж буй байгаль, цаг уурын өөрчлөлтүүд нь хүн төрөлхтөнөөс аливаа үйл ажиллагааг хүрээлэн буй орчиндоо хор хөнөөлгүй эерэгээр явуулах шаардлагыг бий болгон тийм зарчмуудын дагуух техник технологийн дэвшлүүдийг бий болгосоор байгаа билээ. Манай орны хувьд энэхүү зарчим, цаг үеийн шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж буй зарим туршлагуудаас энд толилуулж байна.
ГОВЬ МИРАЖ - СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ
... Жуулчны бааз ажиллуулах нь урсгал болон тогтмол зардал өндөртэй, ашгаа удаан хугацаанд нөхдөг тул 10 км-ийн зайнаас цахилгаан татахын тулд 100 сая төгрөг зарцуулж, түүн дээрээс нэмээд хэрэглээний мөнгийг тогтмол төлнө гэхээр санаанд багтамгүй ...
Онцын тасархай – Байгаль, СОЁЛ хамгаалал
... Учир нь бид байгаль хамгаалах, байгалийг нөхөн сэргээх ажилдаа Монгол хүн бүрийн дотор хадгалагдан явдаг сүсэг бишрэл, байгаль лус савдгийг сүслэн хүндэлдэг тэр зан заншлыг ашигласан юм ...
НОЁН ТУР – Ногоон байгууламж, мод тариалалт
... мод үржүүлгийн 200000 ширхэг тарьц тарьж, 30 гаруй га газрыг “Танин мэдэхүйн цэцэрлэг” нэртэйгээр ногоон байгууламж болгон хувиргаж, манай оронд ургадаг 32 төрлийн 30000 модыг 80 хувийн амжилттай ургуулж чадлаа ...
... Хүүхэд багачууд, өсвөр насныхныг байгаль экологитой танилцуулах, танин мэдүүлэх зорилгоор “Танин мэдэхүйн жим” нэртэй хөтөлбөр гарган, мэдээллийн самбаруудыг байрлуулан явган аяллыг дулааны улиралд байнга зохион байгуулж ...
Жалман – Байгальд эвсэг бүтэц, зохион байгуулалт, шийдэл
... жуулчны баазынхаа төлөвлөлт, зохион байгуулалтыг анхнаас нь нүүх боломжтой нүүсний дараа буурин дээр маань юу ч үлдэхгүй байхаар бодож шийдсэн ...
... Гэрүүдийн ерөнхий зохион байгуулалтын хувьд эхний нүүрэнд зочдын гэр бие биеэ хаалгүй нэг эгнээнд, бага зэрэг нумарсан хэлбэрээр дугуйран байрлана ...
... дэлхий даяар зочид буудлууд 1 өрөөнд 1-2 л ортой байдагтай яг адил ...
... 5 литрийн багтаамжтай гар насос бүхий шүршүүрт усаа ...
Тойлогт – нутгийн иргэдийг дэмжих
... Орон нутгийн иргэдэд бидний үзүүлж буй шууд дэмжлэг нь:
... Хэдэн жилийн өмнөөс Монголын аялал жуулчлалын салбарт шинээр нэвтэрч эхлэсэн спорт буюу үсэргэх загасчлалын талаар /flyfishing/ АНУ-ын Frontiers, Sweetwater travel компаниудтай холбоо тогтоон энэ төрлийн жуулчдыг ...
өөрийн оронд жуулчлуулах болсноос хойш өдгөө жил б¿р тоо нь нэмэгдэж энэ тºрлийн ¿йлчилгээг т¿нш компаниудын дэмжлэгтэй дэлхийн т¿вшинд х¿ргэж идэвхитэй хамтран ажиллах болсон. Бидний Монголд нэвтр¿¿лсэн аялал жуулчлалын салбарын энэ үйл ажиллагааг Дэлхийн банк, Олон Улсын Санх¿¿гийн Корпораци \IFC\, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангаас \GEF\ дэмжиж
... Эг, Ү¿рийн голын сав газрын байгаль орчныг хамгаалах 5 жилийн тºслийг ...
... жил бүр олон улсын “Хоёр нарны хооронд” нэртэй марафон гүйлтийг Хөвсгөл нуурын эрэг дагуу ...
... үүний зэрэгцээгээр ногоон гэр төслийг ...
... Шинэ Зеланд улсын ECO water recycling компаниас 2 ширхэг ус цэвэрлэгч төхөөрөмж авч гал тогоо, ариун цэврийн өрөө зэрэг ус хамгийн ихээр хэрэглэдэг газрууддаа суурилуулсан ...
Талын нүүдэлчид – Ховор амьтдыг хамгаалж байна
Байгальд эвсэг хэлбэрээр аялах сонирхолтой жуулчдад зориулсан ийм төрлийн жуулчны баазад эко сууц чухал боловч байгаль орчин болон нутгийн иргэдийн холбоог дэмжин ажиллах нь ихээхэн чухал. Эко баазуудын тоноглол тохижилт нь нилээд ялгаатай бөгөөд энгийн майхнаас эхлээд дээд зэрэглэлийн рашааны амралт хүртэл байдаг. Бусад төрлийн зочид буудлаас эко баазын ялгарах зарим ялгаа байдаг. Ерөнхийдөө эко бааз нь нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг, түүхий эд материалыг дахин ашигладаг, сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан дулаанаа хангадаг, мод зүлгийн усалгаанд хэрэглэсэн усаа дахин цэвэршүүлж ашиглах системтэй, гал тогооны хог хаягдлыг бордоо болгон ашигладаг, жуулчид нь байгаль орчинд бага ч атугай сөрөг нөлөөг бууруулахын тулд алчуур, цагаан хэрэглэлээ өдөр бүр сольдоггүй байх зэрэг олон хүрээг хамардаг.
... аðãàëü óãàëçûí ñ¿ðãèéã Õýðëýí ãîëûí óñàíä ÷ºëººòýé îðîõ “õîíãèë” ãàðãàõ çîðèëãîîð ãîëûí ýðýã äàãóóõ àâòîìàøèíû çàìóóäûã ...
... бидний ÿí-Ãàëóóòàéä õèéñýí àæëыг үнэлж äýëõèéí ýêî æóóë÷ëàëûí õàìãèéí íýð õ¿íäòýé õîëáîî Skal International “Skal International Ecotourism Awards øàãíàëаа 2005 онд хүртээсэн юм.
ХААН ЖИМС – ШИНЭХЭН ЖИМС БА ЦЭВЭРШҮҮЛЭХ БАЙГУУЛАМЖ
... манай цэвэрлэх байгууламж байгаль экологит хор нөлөөгүй байдлаар суурилуулагдсан бөгөөд бохир усыг 5 үе шаттайгаар цэвэрлэж 93.8 хувийн цэвэршүүлэлттэй усыг ...
... баазынхаа эзэмшлийн 4 га талбайд тариалдаг чацаргана хураалтаа 9, 11 сард хийдэг бөгөөд хураасан чацарганаараа вино, жүүс болон тос, варен хийж зочдод ...
... жил бүрийн 9-р сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Чацарганы баяр ... зочид чацаргана түүхэ оролцох ба түүсэн чацарганаа бэлгэнд авах ...
Гадаадын туршлага
Эквадорын “Хар хонь” дэлхийн шилдэг 50 эко-лоожийн нэг
Дэлхийн улс орон бүрт гайхалтай ажилч хичээнгүй хүмүүсийн хүч хөдөлмөрөөр өөдлөн дэвжиж буй аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд олон бий. Тэдний нэг нь Эквадорын “Хар Хонь” буудал юм. Яагаад эгэл нэртэй энэ нэгэн буудлыг онцлон авч танилцуулж байгааг гайхаж байж болох юм. Гэвч тэдний ажил үйлстэй танилцаад эхлэх тэр үед гайхаж эргэлзэх зүйл үгүй болох бизээ. Мөн тэднээс суралцах, туршлагыг нь өөрийн жуулчны баазад нэвтрүүлээд үзэхийг зөвлөж байна.
Хар хонь: Бидний гол зорилго бол эрчим хүч, ус, хоол хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болох бөгөөд үүнд хүрэхийн тулд бид шат дараалсан ажлуудыг тогтмол хийдэг. Үр дүнтэйгээр өөрчлөн сайжруулах гэдэг нь бидний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаандаа мөрддөг журам юм.
Органик жорлон.
Дэлхий нийтэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг жорлон бол ус татдаг жорлон. Ихэнх хүмүүсийн хувьд цэвэр усаар ялгадас цэвэрлэж урсгах нь хэвийн үзэгдэл байж болох юм. Гэвч энд маш үнэтэй хоёр нөөцийг хий дэмий урсгаж байна гэдгийг бодолцож үздэггүй. Энэ бол цэвэр ус, боломжит хөрсний бордоо хоёр юм...
Нар, салхины эрчим хүчний ашиглалт
Хар Хонь буудал хажуудаа бяцхан нууртай. Энэ нуур нь цэцэрлэгт хүрээлэн услах маш тохиромжтой усны эх үүсвэр боловч насосгүйгээр усыг шахаж гаргахад ажил ихтэй. Гэхдээ үүнийг тэд хялбархан шийдэж чаджээ ...
Хог хаягдал тэг – багасгах, дахин ашиглах
... хог хаягдлыг буудлын санаачлагаар нутгийн иргэдэд барьж өгсөн “орон нутгийн иргэдийн дахин ашиглах төв”-д хүргүүлдэг ...
... тойронд явган аялал хийхээр гарч байгаа зочид болон хөтчийг ямар нэгэн зүйл авч явахгүй байхыг хүсдэг ... хэрвээ тэдэнд юу ч байхгүй бол юуг ч хаяхгүй шүү дээ ...
Органик цэцэрлэг / хүлэмж
... Хар хонь буудал хэрэгцээнийхээ хүнсний ногоог өөрсдийн хүлэмжээс бүрэн хангаж чаддаг ...
... Хүлэмжийн тусламжтайгаар хүйтний улиралд ч хүнсний ногоогоор тасрахгүй байх боломжтой ...
Нутгийн иргэдийг дэмжих нь
... хүүхдүүдийг сурга, гудамж талбайг цэвэр үзэмжтэй байлга, харилцаа холбоо, замын сүлжээ, эрүүл ахуйн байдал, усны үйлчилгээг хүмүүст ойртуулж сайжруул ...
... хийсэн ажлуудаас товчхон танилцуубал:
· Номын сан / мэдээллийн төв
· Сургалтууд
· Аялал жуулчлал ба орон нутгийн эдийн засаг
· Хог хаягдал дахин боловсруулах төв
... Зочдын тав тухыг бүрэн хангасан энгийн болон стандарт өрөөнүүдэд хамгийн гол анхаардаг зүйл бол ор ... Хүн бөх сайхан унтаж ...
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Гэр бааз, жуулчны бааз, эко лоодж, эко гэр, гэст хаус, амралтын газар, сувиллын газар гэж нэрлэгдсэн Монголын гэр хэлбэрийн байршлын хэрэгслийн мөн чанар юунд орших вэ?
Аялал жуулчлал хөгжихийн хэрээр хүч аван хүрээгээ тэлж байгаа “жуулчны” гэх тодотголтой гэрүүдэд анхаарал хандуулах шаардлага өнөө үед чухлаар тавигдаж байна. Монгол орны аль сайхан нутгийг бараадан байрласан жуулчдад үйлчлэх газрууд ямар стандарт, журмуудын дагуу ажилладаг, тэдгээр нь хэрхэн хэрэгждэг болохыг сонирхоод үзье. Стандартыг санаачилдаг, баталдаг, хэрэгжүүлдэг, үр дүнг нь хүртдэг ялгаатай онцлог бүхий салбарын мэргэжилтнүүд энэ талаар ямар бодолтой байгааг дараах хэлэлцүүлгээс уншина уу. Мөн та өөрийн саналыг сэтгүүлдээ ирүүлээрэй.
Асуултууд:
1. АЖТХС: Монголын аялал жуулчлалын үйлдвэрлэлд ашиглагдаж буй гэр хэлбэрийн байршлын хэрэгслүүдэд тавигддаг стандарт нь бодит байдалд хэрхэн хэрэгждэг гэж та үздэг вэ? Үүнийг өөрчлөх шаардлага бий юу?
2. АЖТХС: Монгол гэрийг аялал жуулчлалын үйлчилгээнд ашигладаг улс орон цөөнгүй байна. Таны бодлоор гэр бүхий жуулчны баазуудын үйлчилгээ, өрсөлдөх чадварыг олон улсын болон дотоодын зах зээлийн онцлогт тохируулан сайжруулах ямар боломжууд байна вэ?
3. АЖТХС: Жуулчны баазыг тогтвортойгоор хөгжүүлэхэд нэн тэргүүнд хийх бодит ажил юу байна вэ?
4. АЖТХС: Жуулчны баазууд болон төрийн ба төрийн бус байгууллагуудын хамгийн түрүүнд хамтарч хийх ёстой ямар ажлууд байна вэ?

Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс:
Д.Ариунболд, Хан Хэнтийн УТХГН-ийн Мэргэжилтэн
С.Болортуяа, Говь Мираж жуулчны баазын Ерөнхий менежер
Ян Вигстен, Номадик Жөнис ХХК-ийн Маркетингийн Захирал
НМХГ-ын Аялал жуулчлал, зочид буудлын хяналтын Улсын Байцаагч Б.Цэрэнханд
ТОП /4 НҮҮР/
... National geographic journal – дэлхийн шилдэг 50 эко лоожоос түүвэрлэн оруулав. Ямар улсын эко лоожууд энэхүү жагсаалтанд орсон байна вэ??? Энэхүү лоожуудын тухай мэдээлэл, үнэ ханш, хэлбэр дизайн, байршил ...
... аялал жуулчлалын салбарынхан Монголын ямар жуулчны баазуудыг байгаль орчинд хамгийн эвсэг гэж үзэж байна вэ ??? яагаад ???
Зөвлөмж /5 нүүр/
Ногоон зарчим бизнест тань ашигтай
Аялал жуулчлалын үйлдвэрлэлд “НОГООН” зарчим хүч түрэн орж ирж таныг хүссэн ч, хүчээгүй ч өөрийн урсгалдаа нийлэхийг шаардаж байна. Учир нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг жуулчид энэхүү “НОГООН” зарчимд хөл нийлүүлэн алхахыг хүсэх болжээ.
Тиймээс тэдний хүсэлт хэрэгцээг хангаж, зах зээлд байр сууриа бэхжүүлэхийн талд энэхүү урсгалд нэгдэх шаардлагатай. Гэхдээ үүнд та эмзэглэх хэрэггүй, энэ нь таны бизнест ч ашигтай байж дэмжлэг болно. Та өөрчлөлтийн багахан хэдэн алхмыг хийснээр үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй, зардлаа хэмнэж ашгаа нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Ер нь бол бидний хэлдгээр нэг сумаар хоёр туулай ононо гэсэн үг л дээ. Том өөрчлөлтөд хүрэхэд ердөө л арван алхам бий. Зарим нь хөдөлмөр, цаг хугацаа шаардах боловч бусад нь маш энгийн хэсэгхэн хугацааны дараа тухайн зүйлийг хэрхэн хийж байснаа мартах болно. Тиймээс дараах алхмуудыг хийхээр оролдоод үзэхэд буруудах юун.
Эхний алхам:
Хоёрдугаар алхам:
Гуравдугаар алхам:
Дөрөвдүгээр алхам:
тавдугаар алхам:
зургаадугаар алхам:
долоодугаар алхам:
наймдугаар алхам:
есдүгээр алхам:
аравдугаар алхам:
Та эдгээр 10 алхам дээр Юуг ???, Хэрхэн ???, Яагаад ???, Хэрхэн ??? зэрэг асуултуудад хариулт аваарай ...
Судлаачийн тэмдэглэл /6 нүүр/ - монгол, англи
Монголын жуулчны баазууд – өнөө ба ирээдүй
... Эдгээр хүчин зүйлс нь төлөвлөлтгүй, хяналтгүй, нэгэн ижил үйлчилгээ бүхий хямд гэр баазуудын замбараагүй тархалт, чанаргүй бүтээгдэхүүний үндэс суурь болж байгаа бөгөөд улмаар чанарын бус үнийн өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгө оруулалт, шинэчлэлт хийгдэхгүй, хүрээлэн буй орчны нөлөөллийг орхигдуулахаас гадна дээд зэрэглэлийн байршуулах үйлчилгээ, бүтээгдэхүүний хөгжил зэрэг орхигдоход нөлөөлдөг ...
... Өөр хоорондоо ялгарал багатай, ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг адил үнээр санал болгодог жуулчны баазуудын бөөгнөрөл нь дараах сөрөг үр дагавруудтай: ...
... дэлхий нийтээр мөрдөж буй хариуцлагатай аялал жуулчлалын зарчмуудыг аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж чадвал энэхүү нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой. Тодруулж хэлбэл орон зайн зөв төлөвлөлт хийж аялал жуулчлалыг түүнд нийцүүлэн хөгжүүлэх ...
... орон зайн төлөвлөлтийг хийхдээ баримтлах ерөнхий зарчим ...
... жуулчдын тоог тооцож төлөвлөлт хийх нь ...
... гэр бааз нь зарчмын хувьд Монгол орны нөхцөлд хамгийн тохиромжтой технологи ...
Практикт гэр баазыг дараах байдлаар өөрчлөн шинэчилбэл зах зээлийн сэтгэл ханамжийг илүү нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд: ...
... Монгол орон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх арвин их нөөц, боломжтой. Энэхүү нийтлэлд дурдагдсан санааг тухайн салбарт бага ч гэсэн хэрэгжүүлбэл энэ нь жуулчдын хэрэгцээг хангах, бизнесийн таатай боломжийг бүрдүүлэхээс гадна аялал жуулчлалын салбар хариуцлагатай аялал жуулчлалын зарчмын дагуу тогтвортой хөгжихөд түлхэц болно гэж найдна.
Анди Давидсон (Баобаб Консалтинг, Австрали), 2010 оны 2 сар